horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

ЦЕГ: Хүмүүжигч амиа хорлосон хэргийг шалгаж байна

post-img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байхдаа амиа хорложээ. Энэ талаар ЦЕГ “Уг хэрэг 9 дүгээр сарын 28-ний өдөр бүртгэгдсэн. Тус хэрэгт Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хүмүүжигч ямар байдлаар нас барсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэв. Уг хүмүүжигч нээлттэй хорих ангид ял эдэлж байсан аж.

0/1000