horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Шон Диддигийн хохирогчдын нэрс олон нийтийг цочирдуулна гэв

post-img

54 настай реппер Шон Дидди Комбс бэлгийн дарамт, сексийн наймаа, бие махбодийн хүчирхийлэл зэргээр есдүгээр сарын 16-нд баривчлагдсан билээ. Тэгвэл түүний хохирогчид гэх 120 хүний нэрсийг гаргажээ. Энэ талаар өмгөөлөгч Тони Базби “Эдгээр нэрс олон нийтийг цочирдуулна. Мөн өөр маш олон нэрс бий” хэмээсэн байна.

Хохирогчдын тал хувь нь эрэгтэй хүмүүс, хэргийн ихэнх нь Нью-Йорк, Калифорниа, Жоржиа, Флорида мужуудад болсон бөгөөд Комбсын жил бүр зохиодог Цагаан үдэшлэг, зочид буудлуудтай холбоотой гэдгийг баталжээ.

Шон Дидди Комбсын хэрэг дэлхий нийтийн анхааралд буй. Тэрээр батлан даалтад гарах хүсэлтээ мэдүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон. Түүний хувьд Бруклин хотын цагдан хорих төвд хоригдож байгаа юм.

Прокурорууд Комбсыг “бэлгийн дур хүслээ гүйцэлдүүлэх, “Freak Off’s” нэртэй үдэшлэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг албадан хүчирхийлж, заналхийлж, дарамталсан хэрэгт буруутгаж буй.

1
0/1000