horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ж.Отгонсүрэн: Буудуулсан нохойнууд дунд 4-5 амьд гөлгийг уутанд хийгээд боочихсон байсан

post-img

Амьтны тухай хууль батлагдсан ч хэрэгжиж эхлээгүй. Тэгвэл хэрэгжиж эхлэх хүртэл эзэнгүй муур нохойг барьж шуудайлан түр асрах байранд хүргэдэг болсон. Тэгвэл амьтанд хайртай зарим хүмүүс эзэнгүй муур нохойг өөрийн дотны нөхрөө болгож хайрлан асарч хамгаалдаг олон сайн жишиг бий. Тэдний нэг бол Ж.Отгонсүрэн. Тэр саяхан эмнэлэг орох замдаа буудуулсан хэсэг нохой, мөн шуудайлсан гөлөгнүүд ачсан портер машинтай таарчээ. Ингээд тэднийг өрөвдөж нэг гөлгийг тэжээхээр гуйж авсан талаараа бидэнтэй ярилцлаа

-Тухайн үед юу болсон юм бэ. Яаж энэ гөлгийг олж авсан байдаг вэ?

-Өрхийн эмнэлэг орох замд машины тэвшинд  ачигдсан гөлөгнүүд гаслах чимээ сонсогдсон. Тэднийг сонсоод зүгээс өнгөрч чадаагүй. Өрөвдөөд  жолоочоос нь ганц гөлөг авчихъя гээд гуйж авсан.

-Нохой  устгалын компанийн ажилтнууд байж тийм үү… Өмнө нь ер нь нохой тэжээж  байсан уу?

-Тийм. Маш олон нохой буудаад аччихсан хажууд 3-4 шуудайнд гөлөгнүүд хийчихсэн байсан. Манайх нэг гөлөгтэй байсан юм. Саяхан гэр хороололд айлын хашаанд үлдээсэн. Гэтэл  айлын хүмүүс нь буруу хооллосноос болж тэр өвдөөд өнгөрчихсөн. Тэгээд гөлгөө санаад жоохон хэцүү байсан юм. Харин тэр машинд яах нь тодорхойгүй жижигхэн амьтдыг хаячихсан байсан болохоор өрөвдөөд ямар ч нохойны гөлөг байсан ч хамаагүй. Нэгийг нь  гэсэн аварч, хайрлаад өсгөе гэж бодоод авчихсан.

-Гаднаас нохой ирэхэд гэр бүлийнх нь хүн яаж хүлээж авсан бэ?

– Манай хүн ер нь их амьтанд хайртай. Нохойгоо үхэхэд бид хоёр их уялсан үгүйлсэн. Ингээд байж байтал ижилхэн өнгө зүстэй нохой аваад ирэхээр их баярласан. Тэгээд баярлаад яаж хооллох хэрхэн өсгөх талаар зөвлөгөө авах гээд Азтай савар дээр пост бичиж байлаа. -Олсон нохойндоо ямар нэр өгсөн бэ.

-Өмнөх нохойгоо хэдэн жил тэжээсэн бэ. Бас яаж авч байсан гээд сонирхуулбал?

-Миний өмнөх нохой 5 сартай, маш сахилгагүй байсан, хөвсгөр бондгор байсан. Бид Пончи гэж дууддаг байсан юм. Найз залуу маань өмнө нь олон нохой муур олж тэжээж бас үрчлүүлж үзсэн гэж ярьдаг юм. Бид тусдаа гарахаараа хөөрхөн нохойтой болно хэмээн судлаад төлөвлөж байсан гэх үү дээ. Анх голден үүлдрийн нохой авч Пончи гэж нэрлэсэн. Түүнийг авахдаа бид машинаа солих гээд зарсан юм. Ингээд төлөвлөснөөрөө машин зарсан мөнгөнөөсөө заавал нохой авна гээд хадгалчихсан байсан. Бид гэрийн нохой анх удаа авч байсан болохоор туршлагагүй байх гэж айгаад нохой авч байсан айлдаа нэг сар хүртэл өсгөөд авч байсан удаатай. Одоо бол энэ Пончиг авах нь бол гэнэтийн тулгамдсан шийдвэр байсан учраас өөрсдөө халамжилж өсгөхөөс өөр аргагүй. Өмнөх Пончигоос их туршлага хуримтлуулсан. Тэр бас их сахилгагүй.

Өрхийн эмнэлэг орох замд машины тэвшинд  ачигдсан гөлөгнүүд гаслах чимээ сонсогдсон. Тэднийг сонсоод зүгээс өнгөрч чадаагүй. Өрөвдөөд  жолоочоос нь ганц гөлөг авчихъя гээд гуйж авсан.

-Нохойтой байх тэр мэдрэмжээсээ хуваалцаач. Хүний хамгийн үнэнч нөхөр нохой гэдэг шүү дээ. Маш их хань болдог байх тийм үү?

-Хүмүүс ер нь нохойг хашаагаа харуулах гэж л тэжээдэг юм шиг хандлага байдаг…Ер нь нохой тэжээх тал дээр хүмүүс ямар байгаасай гэж хүсдэг вэ?

–Нохойг бүр багаас нь сургана гэдэг анх бодож байснаас бас л их өөр байсан шүү. Нохой маань бидний хэлснийг шууд сурчихдаг гэх ойлголттой байсан. Яг цагаа тулсан чинь зөрүүд сахилгагүй хүүхдээс илүү юм байна. Ойлгохгүй эсвэл ойлгоод байх шиг хэр нь зөрүүдлээд Хөөрхөн, хөгтэй юм их болно. Манай хүн л ихэнхдээ яг урдаасаа харуулж суулгаж байгаад амттан өгч сургадаг. Хоёулаа нэгнээ шоолоод, их хөгжилтэй. Нохой маань ч юу болж байгааг анзаарахгүй амттанаа идээд л жүжиг тоглож байгаа юм шиг. Олон удаагийн байнгын оролдлогоор зааж байгаа зүйлсийг сурчихдаг даа. Ер нь бол тууштай л зааж сургах хэрэгтэй

-Одоогоор би гэрээсээ ажиллаж байгаа. Найз залуу маань ажилдаа явчихдаг болохоор ганцаараа үлдэхдээ айх ганцаардах үе бий. Харин нохойтойгоо байгаа үед маш ханьтай бас хөгжилтэй. Уйдах завгүй. Яг л хүүхэдтэй хүн шиг шөнө заавал хоёр удаа босож нохойгоо угжиж байгаа Хөхнөөсөө гараагүй учир хоол идэж чадахгүй.Тиймээс заавал угжихгүй шаардлагатай. Энэ Пончи маань хөөрхөн байгаа. Бидний өрөөнд унтаж байгаа. Пончиг маань өдрийг унтаж л өнгөрөөж байгаа. Босож ирээд сүүгээ уучхаад сахилгагүйтэж, надад эрхэлж наалдаж байгаад буцаад орлуугаа очоод унтаад өгдөг. Шүд нь ургах гээд загатнаад байгаа бололтой юм. Янз бүрийн юм хазаж зуугаад хөөрхөн. Гадаа гаргахаар алхаж чадахгүй хөлөөс зуураад, наалдаад шигдчихдэг байгаа.

–Нохойноос өөр амьтан ямар амьтан тэжээе гэж боддог вэ?

-Одоогоор өөр амьтан тэжээе гэсэн бодол алга.

-Нохой, муур гэлтгүй ер нь амьтан тэжээдэг хүн бусдад халамж тавьж сурдаг гэдэг юм байна лээ..Өглөө бүр сэрээд нохойгоо хооллоно, салхилуулна, бие засах үед нь дахиад л гаргана гэдэг ч юм уу. Өдөр тутмын энэ дадал суучихаар хаа нэгтээ хэцүү юм харахаар халамжилж туслах гээд байдаг болчихдог талтай. Чиний хувьд хааяа хаа нэгтээ тус хүргэх тохиолдол байдаг уу?

-Яг тийм ер нь их өрөвч халамжтай болчихдог. Энэ гөлгийг авснаа бодоход өрөвч зан маань нөлөөлсөн байж магадгүй юм. Хүүхдээс ялгаа юу байхав гэж боддог доо. Одоо бол яг л хүүхэдтэй болчихсон юм шиг мэдрэмж төрж байна.

3
0/1000