horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Монгол орны 21 зүйл ургамлыг устаж байгаа, 59 зүйлийг устаж болзошгүй ангилалд орууллаа

post-img

Биологийн олон янз байдлын конвенцын талуудын XV хурал (CBD COP15)-аар батлагдсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улс Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-2030 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр “Монгол орны зарим ургамлын улаан дансны үнэлгээ ба хамгааллын арга хэмжээ” хэлэлцүүлэг МУИС-д боллоо.

Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг байгууллагуудын 20 орчим эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцож, “Монгол орны ургамлын улаан данс”-ны 4 дэх цувралд хамрагдсан Монгол орны гуурст 1290 зүйл, хөвд 63 зүйл, замаг 24 зүйл, мөөг 29 зүйл, хаг 30 зүйл буюу нийт 1436 зүйл ургамлын бүс нутгийн үнэлгээ болон хамгааллын арга хэмжээний талаар хэлэлцэв.

“Улаан данс”-ны 4-р цувралын үнэлгээгээр Монгол орны нийт 1436 зүйл ургамлыг үнэлэхэд:

  • 21 зүйл (1.46%) бүс нутгийн хэмжээнд устаж байгаа,
  • 59 зүйл (4.10%) устаж болзошгүй,
  • 141 зүйл (9.81%) эмзэг,
  • 221 зүйл (15.37%) ховордсон
  • 181 зүйл (12.60%) ховордож болзошгүй;
  • 791 зүйл (55.09%) анхааралд өртөхөөргүй;
  • 230 зүйл (16.02%) мэдээлэл дутмаг;
  • 13 зүйл (0.92%) үнэлэх боломжгүй гэсэн зэрэглэлд багтсан байна.

Үнэлэгдсэн зүйлүүдийн:

  • 39.3% нь амьдрах орчны алдагдал ба доройтол,
  • 26.9% нь байгалийн гамшиг (ган гачиг, салхи шуурга гэх мэт),
  • 18.6% нь орчны бохирдол,
  • 9.1% нь дотоод хүчин зүйлс (тархалт хязгаарлагдмал, нягтшил бага, эзэмшил нутаг хумигдах),
  • 3.5% нь хүний шууд нөлөө,
  • 1.3% нь нөөц ашиглалт,
  • 0.7 % нь зүйлийн динамик өөрчлөлт,
  • 0.6% нь харь зүйлийн нөлөөгөөр ховордож байгааг тогтоожээ.

1
0/1000