horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Хүү төрүүлж байж хүндлэгдэх үү

post-img

“Монголын Дархан бэр”-үүдийн үндэсний холбоо, Монголын гэр бүлийг алдаршуулах төв ийн пэйж хуудаснаа Улсын баяр наадам, аймаг сумдын ой, ураг төрлийн баярыг тохиолдуулан Уран бэр, Дархан бэр, одонгийн бүртгэл явагдаж байна” гэх зар байршуулжээ. Үүний сэтгэгдэл хэсэгт 800 орчим хүн “Дархан бэрийн цол тэмдгийг яаж авах вэ мэдээлэл өгөөч” гэжээ. Тухайлбал Уран бэрийн цол тэмдэг авъя гэх нэг ч сэтгэгдэл харагдаагүй юм.

Тэгвэл бид Дархан бэр гэх цол өргөмжлөлд асар их ач холбогдол өгч үүгээр өвчилснийг дээрх жишээ харуулж буй. Эрэлтэд тулгуурлан ТББ-ууд дөрөөлөн, Дархан бэрийн цол тэмдэг, өргөмжлөл бий болгож, Мартын 8, Эх үрсийн баяраар дориун бизнес хийх болсон нь ч нууц биш. Хамгийн хоржоонтой нь Дархан бэр гэх цол тэмдгийн шалгуураар эмэгтэйчүүд хүртэл нэгнийгээ ялгаварладаг, харин олон нийт  үүнийг байх ёстой зүйл мэт эвлэрчхэж. Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх. Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх. Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж. Улмаар Дархан бэр болох хүсэлтэй хүмүүс олширч, өдөр алгасахгүй цол, тэмдэг хэвлэгддэг бололтой.

“Хүүтэй бол” гэх үг эмэгтэйчүүдийг эмзэглүүлдэг

Тэгвэл Дархан бэр гэх цол гуншингаас болж дарамт амсаж байсан гэх хэд хэдэн жишээг дурдъя Иргэн Г өдгөө 34 настай. Түүнийг хадмууд нь дөрвөн хүү төрүүлж, нөхрийнхөө удмыг хэзээ ч “таслахааргүй” болгосон гавьяатай гэж үздэг аж. Мөн Цагаан сараар хадмындаа очвол хойморт нь эрчүүдтэй эн зэрэгцэн суух эрхтэй. Бусад бэр шигээ гал тогоо хавиар үйлчилгээнд шогших шаардлагагүй. Ээж маань хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн. Тэгэхээр дархан ч биш, энгийн ч биш “алтан дундаж” бэр. Харин ээжийн дүү гурван хүү төрүүлсэн тул “Дархан бэр”. Түүнийг хань болоод хадмууд нь эцгийн дайтай ихэд хүндлэх нь бий. Учир нь тэр гурван хүү төрүүлсэн тул хүндэтгэл хүлээх эрхтэй. “СХД-ийн 19-р хороонд оршин суух Т 30 настай гурван хүүтэй. Анх дараалан хүү төрүүлэхэд хадам аав нь төлөвлөлтгүй жирэмсэллээ хэмээн доромжилдог байсан гэх. Ингээд гурван хүүтэй болоход түүнд нөхөр нь Дархан бэр цол тэмдэг авч өгснөөр хадам аавын хандлага өөрчлөгдсөн. Иргэн Х 38 настай гурван охинтой. Хадам эгч нь гэрт нь зочлох бүрдээ нөхөрт нь тойруугаар хүүтэй бол гэх мэт үг хаядаг.

2022 онд Жендерийн Үндэсний хорооноос “Дархан бэр”-ийн цол тэмдэг олгох арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн  хуулийг зөрчиж байгаа тухай мэдэгдсэн.

Үүнд ,Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.4 “Жендерийн ялгаварлан гадуурхалт” гэж улс төр, эдийн засаг нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй, хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлахыг хориглоно. Гэвч бичигдсэн хууль гууль болж байгаа нь энэ. Хууль хэзээ бүрэн төгс хэрэгждэг болох вэ? Дархан бэр гэх цол гуншингийн талаар гэр бүл судлаач Т.Намжил “Эцгийн эрхт ёсны үед эмэгтэй хүн аав, ээжийнхээ дэргэд санаа бодлоо шууд илэрхийлдэггүй, үг бүрийг нь дагаж, биелүүлдэг байсан. Тэр үед гагцхүү дархан бэр үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй солилцох, хөрөнгө хуваалцах эрхтэй байж.

Ер нь эрт цагаас гурав болон түүнээс дээш хүү төрүүлэхийн гол утга, ач холбогдол нь дайн тулааны үед эрчүүд их хэрэгтэй тул олон цэрэгтэй болохыг дээдэлж, сурталдаж байснаас үүдэлтэй” хэмээн тайлбарласан байдаг. Жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр нь эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдээр нь алагчлан, ялгаварлах явдал гэдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулна. Ийн хүний эрхийг тодоор зөрчиж байж бизнес хийдэг жишиг бий болж.

Ш.Ариунаа: Энэ бол цэвэр луйвар

Тэгвэл цаашид Дархан бэр гэх цол гуншин олгож буй явдлыг хэрхэн зогсоохын тулд ямар гаргалгаа байгаа талаар Жендерийн үндэсний шинжээч Ш.Ариунаа хэлэхдээ “Энэ бол цэвэр луйвар. Төр өөрөө хуулиар хүлээсэн үүргээ хүлээж ажиллах ёстой. Засгийн газар УИХ-ын хуулийн журмаараа нарийвчлан тогтоож өгч болно. Үүнд, ТББ-ыг буруутгадаг. ТББ-нь ашгийн төлөө бус олон нийтийн сайн дурын үндсэн дээр бие биетэйгээ эвлэлдэн нэгдэж эрхийнхээ төлөө ажиллаж байгаа. Гэтэл төр санхүүгийн татварын тайланг авч, үйл ажиллагааг нь хянаж байгаа. Иргэний нийгэм гэдэг ойлголт, бодлого тодорхойгүй учраас нөлөөлөөд байгаа юм. Угаасаа хүмүүс өөр гэхдээ тэгш эрх эдлүүлэх гээд байгаа. Гэтэл өнөөгийн нийгэмд хэн нэгнийг Дархан бэр мөн биш гэж ялгах нь маш том хүний эрхийн зөрчил.

“Дархан бэр гэх цолыг дайн тулаантай үед эрэгтэй хүүхэд төрүүлсэн ээжид талархах байдлаар олгож байсан уу гэдгийг угсаатан  зүй судлаачид нарийн тогтоох хэрэгтэй” гэв

Монгол улс олон улсын гэрээ эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвецд нэгдэн орсон. Энэ нь эмэгтэйчүүдийг гэр бүлтэй эсэх ээж болсон эсэх, хүүхэд төрүүлсэн зэргээс үл хамааран эрэгтэйчүүдтэй нэгэн адил нийгэм эдийн засгийн соёлын хэмжээнд эрхийг нь тэгш эдлүүлнэ. Эрхийг нь тэгш эдлүүлдэггүй соёл уламжлал байсан бол өөрчлөнө гэдэг амлалтыг өгчихсөн бид. Тэгвэл дээр үеэсээ уламжлалтай,соёл байсан гэж үзвэл магадгүй дайн тулаантай он жилүүдэд эрэгтэй хүүхэд илүү хэрэгтэй байсан байж мэднэ.

Түүнд нь талархаж өгч байсан цол нь Дархан бэр үү гэдгийг угсаатан зүй судлаачид нарийн тогтоох хэрэгтэй. Сайхнаар харахад талархал илэрхийлж байгаа ч цаагуураа ирээдүйд заавал гурван хүү төрүүлж байж эмэгтэй хүн хүндлэгддэг мэт хэвшмэл ойлголт бий. Хүү, охин төрүүлэхийг хэн шийдэх юм. Эмэгтэйчүүд өөрөөсөө хамааралгүй зүйлээс үүдэн нь ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа юм. Тэгэхээр энэ ужиг ойлголтыг бид халах хэрэгтэй” гэлээ.

3
0/1000