horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

30 жилийн ойгоо угтах Дээд лигийн шинэ улирал айсуй

post-img

МСБХ-ий Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирал эхлэхэд 5 хоног үлдээд байна.

Шинэ улиралд эмэгтэй 6, эрэгтэй 10 баг “UG Arena”-ийн дээвэр дор өрсөлдөх юм байна. Дээд лигт өрсөлдөж буй багууд энэ улиралд анх удаа аялан тоглолт хийнэ. Тодруулж хэлбэл  “Налайх Бизон”, “Дархан Юнайтед” баг талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авах юм байна. Энэ ч үүднээс дээд лигийн тоглолт гурван спортын ордонд болно.

Өнгөрсөн улирлын  аварга “Хасын Хүлэгүүд” багийн ахлагчаар Э.Мөнхтүвшинг томилсон бол “АPES”  багийг “Шунхлай” групп ивээн тэтгэж шинэ нэр, хүчтэй бүрэлдэхүүнээр улирлын тоглолтын хаалгыг нээж байна. “Майнерс” багийн хувьд гол холбон тоглогчоо “Бишрэлт металл” багт алдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд тус багийн тоглогч А.Тэмүүжин,  Пендариус Уиллиамс нар  “BCH KNIGTHS” багт нэгдсэн байна. Энэ жил МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 30 жилийн ой тохиож байна.Хамгийн анхны Дээд Лиг 1994 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд нийт 7 баг оролцож анхдугаар “Дээд Лиг”-ийн Аваргаар н.Баттулга дасгалжуулагчтай “1+11” баг тодорч байжээ. 

2
0/1000