horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Оранж Энтэртэймент 29 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байна

post-img

Монголын Кино урлагийн зөвлөл кино урлагийн салбарын уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцуулах, олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор Пусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетад Монгол улсаа төлөөлөн оролцох сонгон шалгаруулалтыг өнгөрсөн 8-р сард зарласан юм. Тус шалгаруулалтад Оранж энтертэйнмент дистрибьютер компаниар  шалгарч Азийн тэргүүлэх зэрэглэлийн энэхүү наадамд бүтээлүүдээ танилцуулж байна.

 Бүгд Найрамдах Солонгос улсын Пусан хотноо жил бүр зохион байгуулагддаг Пусаны Олон улсын кино наадам нь 29 дэх удаагаа 2024 оны 10 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Кино урлагийн зөвлөл Монгол улсыг төлөөлөн албан ёсны павильонтойгоор гурав дахь жилдээ оролцож байна.
 

10
0/1000