horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Лос Анжелес хотын прокурор 35 жилийн өмнө үйлдэгдсэн Менендезийн ах дүүсийн хэргийг ахин шалгахаар болжээ

post-img

Лос Анжелес хотын прокурор Жорж Гаксон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ 53 настай Эрик Менендез болон 56 настай Лайл Менендез нарын өмгөөлөгчид тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож өгөхийг хүссэн албан хүсэлтээ шүүхэд өгсөн. Ах дүүс аллага үйлдсэн эсэхэд эргэлзэх зүйл байхгүй. Харин шинэ нотлох баримтуудыг ахин хянаж тэдэнд өгсөн ял үндэслэлтэй эсэхийг хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Ах дүүсийн үйлдсэн  хэргийн аймшигт үнэнийг өгүүлэх  Monsters: The Lyle and Erik Menendez Story нетфликсийн цуврал дэлгэцэнд гарсан цагаасаа олон нийтийн сүлжээг донсолгож байна.

Тодруулж хэлбэл 1989 онд  Эцэг эхээ хэрцгийгээр буудаж хөнөөсөн ах дүүс болох Лайл Менендез, Эрик Менендез нарын аймшигт атлаа сэтгэл эмзэглүүлсэн түүх, шүүх хуралд орж байх үеийн үйл явц одоо ч олон нийтийн дунд халуун сэдэв хэвээр буй. Тодруулбуал 1989 онд тэдний эцэг эх зочны өрөөндөө буудуулж нас барсан байдалтай олджээ. Харин ах дүүс тухайн үед гэртээ байгаагүй хэмээн худал мэдүүлэг өгсөн боловч удалгүй баригдсан байна.

Ийнхүү тэд шүүх хуралд орж байх үедээ эцэг эх нь хэрхэн тэднийг олон жилийн турш хүчирхийлж, зовоодог байсан тухай ярьсан төдийгүй аав нь тэдэнд тогтмол бэлгийн хүчирхийлэл үйлдэж, ээж нь хүүхдүүддээ тохиолдож байгаа аймшигт зүйлсийг мэддэг ч туслахыг хүсдэггүй байсан тухай дурдсан байдаг.  Эцэст нь Менендезийн ах дүүст тэнсэн суллах нөхцөлгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон билээ. 

6
0/1000