horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Ажил бас хөгжилд

post-img

Ажиллах, хөгжилдөх гэх хоёр үг ямар ч  нөхцөлд зэрэгцэн орших боломжгүй ч сүүлийн үед ажлын байрны сэтгэл ханамж хамгийн чухал асуудлын нэг болж хувираад байна. Тодруулж хэлбэл ажил бол бидний амьдралын сэтгэл ханамжтай байх бас нэгэн хэсэг юм.

Хүний биед олон төрлийн хэрэгцээ байдаг шиг сэтгэл санаа ч бас олон төрлийн “шим тэжээл” авч байж  эрүүл байдаг байна. Сэтгэлзүйн эрүүл мэндийн тавгийн   хамгийн чухал 7 цагийг эрдэмтэд ингэж тодорхойлжээ

Эдгээр 7 цагийг хоногийн 24 цагт хувааж үзвэл ихэнх нь ажлын байран дээр өнгөрөх болж байна.  Ажлын цагаар  хөгжилдөх нь ажлыг хийдүүлж, бүтээмжийг бууруулдаг гэж үздэг хэсэг байхад харин ч ажлаасаа авах сэтгэл ханамжийг илүү нэмдэг гэж үзэх хэсэг бий.

Гэхдээ ажлын байран дээрээ тоглож, хөгжилдөх соёл улс орноосоо шалтгаалан өөр өөр байна. Ялангуяа азийн орнууд тодруулж хэлбэл Хятадад ажлын байран дээр хөгжилдөх нь байж болшгүй зүйл гэж боддог бол Европын орнууд хөгжилдөж тоглоход тусгайлан цаг гаргаж тэр ч байтугай соёл болон хөгжсөн байдаг. Жил бүрийн 1-р сарын 31-ний өдрийг ажлын байран дээр хөгжилдөх өдөр болгон тэмдэглэж иржээ. Ер нь багийн ажиллагааг илүү нягтруулах 5 чухал үзүүлэлтийн нэгд багийн уур амьсгалыг бий болгох асуудал багтдаг байна. Танай баг бие биетэйгээ илүү сайн танилцах хэрэгтэй. Жишээ нь та санаачилга  гарган цайны цагаараа  бүгдэд нь түргэн хоол, амттан, уух зүйлс аваад ороод ирэхэд хамтдаа суун хөгжилдөх боломж бүрдэнэ. Энэ цагаараа ч бие биетэйгээ танилцах, хөгжилдөх, хамтын ажиллагааг ч сайн болгох үндэс болж чадах юм.

0
0/1000