horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Шон Комбсын ээж хүүгийнхээ хэргийн талаар анх удаа ам нээлээ

post-img

Хөгжимчин, продюсер Шон Комбс Дидди бэлгийн дарамт, бие махбодын хүчирхийлэл, хүний наймааны хэргээр есдүгээр сарын 16-нд баривчлагдан, цагдан хоригдож буй. Тэгвэл түүний ээж Женис Комбс Ням гарагт өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн нь олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

“Миний хүү үнэнээр биш харин худал, хуурмагаар зохиогдсон хэрэгт шүүгдэж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөж байна. Хүүгээ гэм буруугүй гэдгээ нотлох боломж олголгүй олны нүдэн дээр дур зоргоороо шүүж байгааг харах нь үгээр хэлэхийн аргагүй зовлон. Миний хүү зарим зүйлийн талаар огт үнэнээ хэлээгүй байж болох юм. Тухайлбал, зочид буудлын хяналт шалгалтын үед хуучин найз охиноо хүчирхийлсэн гэдгийг үгүйсгэсэн байж магадгүй. Заримдаа үнэн нь хэрээс хэтэрсэн эсвэл итгэхэд төвөгтэй үед үнэн, худал хоёр хоорондоо маш нягт холбоотой байдаг” хэмээжээ.

Мөн иргэний хуулийн баг хуучин найз бүсгүйнх нь нэхэмжлэлийг эцэс хүртэл эсэргүүцэхийн оронд илүү олон хэрэг үүсгэж, хүүгийнх нь эсрэг ашиглаж байна хэмээн Холбооны засгийн газрыг буруутгасан аж.

Өмгөөлөгч Тони Базби Ш.Диддигийн хохирогчид гэх 120 хүний нэрсийг гаргаж, эдгээр нэрс олон нийтийг цочирдуулна. Мөн өөр маш олон нэрс бий. Хохирогчдын тал хувь нь эрэгтэй хүмүүс, тэр дундаа 9 настай хүүхэд хохирогч гэдгийг мэдээлээд байгаа юм.

0
0/1000