horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Одоо л жинхэнэ тоглоом эхэлнэ

post-img

2021 онд дэлхий нийтийг байлдан дагуулж байсан “Squid game” цувралын хоёрдугаар улирал 12-р сарын 26-нд эргэн ирэх бөгөөд гурав дахь буюу сүүлийн улирал 2025 онд нээлтээ хийнэ гэж Netfliх албан ёсоор мэдээлсэн. Цувралын хоёр улирал дээр ажиллаж буй  “Squid game” киноны найруулагч Хван Дон Хюк “Одоо л жинхэнэ тоглоом эхэлнэ” гэж мэдэгджээ.  Цувралын гол дүр И Жүн хэ буюу 456-р тоглогч ахин өгөөшт тоглоомд оролцохоор ирэх бөгөөд оролцогчид 45.6 тэрбум воны төлөө өрсөлдөх юм байна 

“Squid Game” цувралын найруулагч Хван Дон Хюг  энэхүү зохиолыг  2009 онд бичиж байжээ. Тэр бээр энэхүү зохиолоо кино болгох гэж зүтгэсэн 10 жилийн турш компаниудаас татгалзсан хариу авч байсан гэдэг. Гэхдээ бууж өгөлгүй зүтгэсээр цувралаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд тус цуврал “Netflix”-н түүхэн дэх хамгийн их үзэлттэй цуврал болж байсан юм.

Киноны гол дүрийн жүжигчин И Жүн Жэ  2022 оны Эммигийн шагнал гардуулах ёслолын үеэр “Squid Game” кинонд бүтээсэн дүрээрээ “шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн бөгөөд энэхүү шагналыг авсан анхны Ази хүн болсон билээ. Мөн найруулагч Хван ч гэсэн энэхүү цувралаараа тус наадмаас шилдэг найруулагч гэх шагналыг хүртжээ.

1
0/1000