horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Шон Дидди Комбс мэдээллийг нь задруулсан гэж засгийн газрыг буруутгажээ

post-img

Өчигдөр Шон Дидди Комбсын шүүхийн сонсгол боллоо. Тэрээр энэ үеэр холбооны агентууд болон прокуроруудыг өөрийнх нь мэдээллийг задруулсан гэж буруутгажээ.

Тодруулбал Комбсын 2016 онд тухайн үеийн найз бүсгүй Касандра Вентура руу дайрч буй дүрс бичлэг олон нийтэд цацагдсан. Уг бичлэгийг СNN агентлаг олж авсан бөгөөд тэрээр уг бичлэгийг хүлээн зөвшөөрч, цахим сүлжээгээр уучлалт гуйсан байдаг.

Тэгвэл түүний өмгөөлөгчид шүүх хурлын өмнө мэдээлэл алдагдсан нь тангарагтны бүрэлдэхүүнд сөргөөр нөлөөлж, Шон Дидди Комбсын шударгаар шүүлгэх эрхийг хассан хэмээн мэдэгдсэн байна.

Дидди шүүх хурлыг ирэх 2025 оны 4, 5-дугаар сард явуулах хүсэлтэй байгаа гэдгийг түүний өмгөөлөгчид болох Марк Агнифило, Тени Герагос нар мэдэгджээ.

Шон Дидди бэлгийн хүчирхийлэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн, залилан мэхэлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрээр хоёр удаа батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч шүүхээс татгалзсан билээ.

Эргэн сануулахад, түүний хохирогчид гэх 120 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан. Эдгээр хүмүүс бүгд нэхэмжлэл гаргана гэсэн бөгөөд тэдний дунд хохирогч гэх 9 настай хүүхэд байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

5
0/1000