horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

А.Номин-Эрдэнэ: Ромео Жульеттагаас ч аймар хайрын түүх байдаг юм байна

post-img

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч яруу найрагч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай түүхэн кино энэ сарын 10-нд нээлтээ хийх гэж буй. Тэгвэл ээдрээтэй бөгөөд эмгэнэлтэй гэмээр түүхтэй Д.Пагмадулам нь 20-р зууны эмэгтэйчүүдийн дотроос “Гэрэлтсэн цагаан сувд байсан” хэмээн Монголын суут зохиолчид тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Түүний дүр төрх, ааш зан, туулсан амьдралыг нь дэлгэцнээ амилуулж буй жүжигчин бол А.Номин-Эрдэнэ юм.  А.Номин-Эрдэнэ нь үе дамжсан жүжигчний үргэлжлэл буюу өвөө нь БНМАУ-ын гавьяат жүжигчин агсан Ч.Сүхээ юм. Харин А.Номин-Эрдэнийн аав бидний сайн мэдэх “эсрэг дүрийн мастер” чадварлаг жүжигчин Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба билээ. Ийн А.Номин-Эрдэнэтэй шинэ уран бүтээл болох Пагмадулам уран сайхны киноных нь талаар ярилцлаа

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Тайз, дэлгэцийн уран бүтээл гээд чиний хувьд их л завгүй өдрүүд үргэлжилж байх шиг байна. Энэ хугацаанд Пагмадулам гэх түүхэн кинонд гол дүрийн жүжигчнээр ажиллаж том ажлын ард гарлаа. Тэгэхээр энэхүү кинонд яагаад тоглох болсон талаар ярилцлагаа эхлэе…

–За баярлалаа.

Би ер нь 12-13 нас хүртлээ Хөдөлмөрийн баатар Н.Сувд гуайг Мандухай Сэцэн Хатан гэж боддог байсан. Тэр цагаас л яг түүн шиг түүхэн хүний дүрд тоглохыг мөрөөдөж явсаар Пагмадулам уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн. Мөрөөдөлдөө хүрч, бодол маань биелсэн. Одоогоор энэ дүрдээ маш их хайртай байна.

Үүнтэй зэрэгцэх хэмжээний дүр гарч ирэхгүй болов уу. Би Пагмадулам агсантай царай зүсээрээ төстэй учир найруулагч намайг сонгосон байх.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ. Өмнө нь тоглож байсан тайз дэлгэцийн уран бүтээлүүдтэй харьцуулбал түүхэн кино гэдгээрээ онцлогтой. Анх удаа түүхэн дүрийг бүтээхэд ямар байв. Мэдээж түүхийг гуйвуулах вий гэх айдас байсан биз. Д. Пагмадулам агсантай холбоотой түүхийг  үнэн мөнөөр нь хүргэхэд маш олон судалгаа хийсэн байх…

-Д.Пагмадулам агсан бол төрөлхийн тайж угсаатан гаралтай хүн. Нэг жил үргэлжилж, 4 улирал дамнасан зураг авалт болсон. Түүхэн хүн учраас надаас  илүү ихийг  судлахын хэрээр ур чадвар, мэдлэг боловсролыг шаардаж байсан. Эд эс болгоноо зориулж ажилласан. Д.Пагмадулам агсаны талаар оновчтой баримтууд байдаггүй юм байна лээ. Д.Нацагдорж агсаны талаар хийсэн уран сайхны болон баримтат киног үзэж ном зохиолуудаас уншиж судалсан. Д.Пагмадулам агсаны дүрд тоглосноор асар их сэтгэлийн шаналалыг мэдэрсэн. Үнэхээр гашуудмаар Ромео Жульетагаас ч аймар хайрын түүх. Тэд ийм хэцүү амьдралыг туулсан гэхээр байнга эмзэглэж байсан. Мөн уг уран бүтээлд гол дүрийг бүтээснээр эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадлаа гэж боддог.

-Чиний тухайд удам дамжсан уран бүтээлч. Тэгвэл жүжигчин мэргэжлийг өвлөе гэж өвлөв үү.Өөр зүйл нөлөөлөв үү. Яагаад жүжигчин болох  сонголтыг  хийв?

–Би бүжигчин болохоор Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан. Бэртэл авснаар бүжигчин болох мөрөөдлөө орхисон. Тухайн үеэс жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Ер нь багаасаа аавыгаа хажуугаас нь харж өссөн учраас энэ мэргэжлийн сонгоход бас нөлөөлсөн байх.

–Урлагийн гэр бүлд өссөн хүний хувьд аав, ээжээсээ уран бүтээлийнхээ талаар хэр зөвлөгөө авдаг вэ?

-Д.Пагмадулам агсаны дүр, зохиолтой аав танилцсан. Манай аав, ээжтэй нэг анги байсан. Ер нь  хүний дээд хүмүүс гэж боддог. Тэд маш хариуцлагатай. Би хариуцлагатай зан чанарыг нь маш сайн өвлөж авсан. Ээж бол хамгийн сайн найз минь. Түүнд би бүх зүйлээ ярьж, чөлөөт цагаа ихэвчлэн ээжтэйгээ өнгөрөөдөг. Намайг бүх ажилдаа төвлөрч, уран бүтээлдээ сэтгэл зүрхээ бүрэн зориулахад маш сайн тусалдаг.  Аав дүү гээд манай гэр бүлийн  ар талыг бүрэн даадаг хүн. Харин аавын тухайд  бүх дүрүүддээ эд эсээ шингээж маш их хичээл зүтгэл гаргадаг. Д.Пагмадулам агсаны дүр, зохиолтой аав танилцчихаад хариуцлагатай ажиллаарай гэж байсан.  Ер нь уран бүтээл олны хүртээл болсны дараа  дүрүүдийг маань хамт үзээд  дүгнэлт хийж алдаа оноог нь хэлдэг. Аав Б.Лхагвасүрэн агсны “Гэгээн тамлан” жүжгийн  Чинхэм хааны дүрийг  бүтээж байсан. Тэр дүрийг  маш гайхалтай бүтээсэн юм байна лээ. Миний сэтгэлд хоногшсон дүр нь тэр. Тухайн үед жүжгийг нь би эхлэлээс төгсгөл хүртэл  үзчихээд толинд харж ганцаараа ярьж жүжиглэдэг байсан.

– Цаашид ямар бүтээл дээр ажиллах вэ?

– Би сонгодог жүжигт тоглохыг багаасаа л хүссэн. Боломж нь олдвол тоглоно. Дэлгэцийн уран бүтээлээс түр зуур завсарлаж үндсэн ажилдаа илүү ач холбогдол өгч байна. Одоогоор Н.Наранбаатарын найруулагчийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульс, драмын жүжигт Шивэ хатны дүрийг бүтээсэн. Өдөр бүр Улсын драмын театр тоглогдож байна.

1
0/1000