horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Төлөөллөө сонгох төрийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой

post-img

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2395 тойрог, 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм. Сонгогч бүхэн та бүхэн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж  ИТХ-ын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг Time.mn редакцын хамт олон уриалж байна

13
0/1000