horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

2024 оны орон нутгийн сонгуульд  32.7 тэрбум төгрөг зарцуулж байна

post-img

2020 оны  орон нутгийн сонгуульд улсын төсвөөс 16.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж байжээ. 2020 оны Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916,626 иргэн бүртгэгдсэнээс 438,864 нь буюу сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байдаг аж.

Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч,  АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдсон байдаг байна.

4 жилийн өмнөх  орон нутгийн сонгуулийн төсвийг энэ онд 1 дахин нэмэгдүүлж  32.7 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Тэгвэл биднийг ямар үр дүн хүлээж  байгаа бол.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульдЕрөнхий тоон үзүүлэлтээс үзвэл, аймаг нийслэлийн түвшинд 1992 нэр дэвшигч, сум дүүргийн түвшинд 15285 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Нийт 17277 нэр дэвшигчийн 33.2 хувь нь эмэгтэйчүүд бий. Санал хураалт дээрх өдрийн 07-20 цагийн хооронд болох юм.

Ирцгүйгээр зохион байгуулснаар олон танилтай нэр дэвшигч саналаар тэргүүлэх магадлал бий

Энэ удаагийн сонгууль ирцгүйгээр сонгогдож байгаагаараа  онцлогтой.  Учир нь өмнөх орон нутгийн сонгуулийн ирц 30-40 хувиас хэтрэхгүй байсан тул үүнийг хангалтгүй ирц хэмээн  үзэж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгогүй  зохион байгуулахаар болсон байдаг. Үүнээс үзвэл  бид өмнөх жилүүдэд орон нутгийн сонгуульд төдийлөн  ач холбогдол өгдөггүй байсныг тодорхойлж буй.

Ирцийн босгогүй болгосноор иргэд дарамт шахалтгүй тайван сонгуульдаа оролцох боломжтой. Ингэснээр саналаа  өгөх сонгогчид нэмэгдэнэ хэмээн  мэргэжилтнүүд тооцоолсон байдаг. Ирцийн босгогүй байснаар сонгуулийн үр дүн шуурхай гардаг байна.

Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой юм.

11
0/1000