horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

The Hu Хамтлаг Греммид  нэрээ дэвшүүллээ

Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй ёслол болох Греммид “The Hu” хамтлаг нэрээ дэвшүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй тус хамтлагийнхан Гремми авардсын олон улсын шилдэг хөгжмийн үзүүлбэр номинацид “Тэнгэр заяат Монголчууд” тоглолтоо нэр дэвшүүлэхээр илгээсэн гэдгээ мэдэгдсэн байна.

Ташрамд дурдахад The Hu  хамтлагийн анхны цомог болох “ Gereg”  Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн нь Монгол хамтлагийн цомог тэргүүлсэн анхны тохиолдол болж байсан юм.

Мөн Алдарт дуучин Элтон Жон Монголын хүннү рок хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон “Rocket hour” хөгжмийн нэвтрүүлгээрээ дамжуулан хэлжээ. Тэрбээр ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй хэмээн хэлсэн юм.

16
0/1000