horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Атомын бөмбөгөнд амьд үлдсэн Япончууд Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

post-img

2024 оны Нобелийн энх тайвны шагналыг атомын бөмбөгөөс амьд үлдсэн хүмүүсээс бүрдсэн  Японы Нихон Хиданкёо бүлэглэл  хүртлээ. Энэ талаар  Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес хэлэхдээ, “Тус бүлэглэл нь цөмийн хорио цээрийг тогтооход асар их хувь нэмэр оруулсан. Түүнчлэн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглахгүй байхын тулд гэрчүүдийн мэдүүлгийг  ашигласан нь сайшаалтай” гэжээ. Тиймээс Норвегийн Нобелийн хорооноос Нихон Хиданкёо бүлэглэл нь “Дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсэд  үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн үзэж байгаа юм.

1956 онд байгуулагдсан тус байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд амьд үлдсэн хүмүүст цөмийн зэвсгийн хэрэглээний улмаас учирсан “аймшигт хохирол” болон зовлонгийн тухай гэрчлэлээ хуваалцахаар илгээдэг талаар цахим хуудсандаа бичжээ. Тэдний энэ ажлыг Хирошима, Нагасаки хотууд сүйрснээс хойш арван жилийн дараа эхлүүлжээ.

1945 оны 8-р сарын 6-нд АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хирошима хотын дээгүүр ураны бөмбөг хаяж, 140,000 орчим хүн амь үрэгдсэн. Гурав хоногийн дараа хоёр дахь цөмийн зэвсгийг Нагасаки руу хаяв. Хоёр долоо хоногийн дараа Япон бууж өгснөөр дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхтэй. Ийн гашуун түүхийн гэрч болж

Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Нихон Хиданкёо бүлэглэлийн ахлагч Тошиюүки Мимаки хэлэхдээ “Би ийм зүйл болно гэж мөрөөдөж байгаагүй” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. AFP агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

4
0/1000