horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

СЕХ: Зарим газар санал хураалтын дүн тэнцвэл дахин сонгуулийг шуурхай зохион байгуулна

post-img

ИТХ-ын 2024 лоны сонгууль өнөөдөр өглөө 07:00 цагт эхэлж 20:00 цагт 53 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд 70 оричм насныхан санал хураалтад идэвхтэй оролцсон бол 18-25 насны залуучуудын харьцангуй сул байсан талаар мэдээлсэн.

Ийн санал хураалт хаагдсаны дараа СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ “Улсын хэмжээнд санал авсан нийт 2230 хэсгийн хороо 20:00 цагийн байдлаар хаалгаа барьж, санал хураалт хаагдлаа. Нийслэлийн сонгуулийн хороо дүнгээ удахгүй дамжуулна. Аймгууд өөр өөрсдийн сонгуулийн хороодод дэлгэц байршуулан тухайн нутаг дэвсгэртээ дүнг дамжуулан үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт хийсэн. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 53.1 хувьтай байна. Нийт 2 сая 107 мянган сонгогчоос 1 сая 119 мянга 600 нь саналаа өгсөн байна. Энэ тоон дээр бага зэрэг тоон дүн нэмэгдэнэ. Алслагдсан, интернэтгүй сумын хэсгийн хороодынх хараахан ирж амжаагүй байгаа.

Хэдхэн минутын дараа аймаг, нийслэл өөрсдийн шугамаар дүнгээ дамжуулна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг гаргаад долоо хоногийн дотор тухайн шатны ИТХ-д өргөн барих хуультай. Өргөн барьснаас хойш ИТХ нь 14 хоногийн дотор шинээр байгуулагдах ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлах хуулийн зохицуулалттай. Аравдугаар сард багтаж, бүх шатны ИТХ байгуулагдах байх. Зарим газар дүн тэнцсэн асуудал гарвал шуурхай зохион байгуулна” гэдгийн онцоллоо. Нийслэлийн сонгуулийн хорооноос 21 цагаас эхлэн  санал авах хэсгийн хороодоос ирсэн дүн мэдээллийг танилцуулж байгаа юм.

4
0/1000