horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Х.Нямбаатар: Улаанбаатар хотдоо хөгжлийн тэсрэлтйиг хийх болно

post-img

2024 оны НИТХ-ын сонгуульд сонгуулийн санал хураалтын ирц улсын хэмжээнд 53.1 хувьтай өндөрллөө.  Энэ удаагийн сонгууль 70 орчим насных хүмүүс санал хураалтдаа идэвхтэй оролцжээ.

НИТХ-ын сонгуульд МАН СХД-т санал хураалтаар тэргүүлсэнтэй холбогдуулан Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ.   

“НИТХ-ын 45 мандатаас 40 мандатад МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулсан таатай мэдээг дуулгахад таатай байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотынхоо олон тулгамдсан асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно гэдгийг энэ үдэш нийслэлчүүддээ хэлэхэд таатай байна. Бидэнд итгэл үзүүлсэн нийт сонгогчдодоо талархал илэрхийлье. Мөн бидэнд санал өгөөгүй ч гэсэн нийслэл хотынхоо төлөө санаа зовинож буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ хэлье” гэв.

 Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээллээ

Багануур дүүрэгт нийтдээ хоёр мандаттай. МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн, Т.Отгонболд нар хамгийн өндөр санал авчээ.

Багахангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золтуяа

Баянгол дүүрэг нийтдээ 6 мандаттай. Хамгийн олон саналыг МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Ихбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар.

Баянзүрх дүүрэг гурван тойрогтой. Хоёрдугаар тойрогт хамгийн өндөр санал авсан нь МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, Ч.Батзориг, АН-аас нэр дэвшигч Т.Батцогт.

Баянзүрх дүүргийн гуравдугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Т.Даваадалай, Д.Жавхлан нар.

Налайх дүүрэгт МАН-аас Д.Отгонсүрэн, Б.Наянбаяр

Сонгинохайрхан дүүрэг нийт 10 мандат, хоёр тойрогтой. Тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Баттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар.

Зургадугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар

Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэсүх.

Хан-Уул дүүрэгт зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч А.Амартүвшин, Ж.Энхжаргалан, Т.Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч Г.Зундуйдорж, МАН-аас нэр дэвшигч Б.Мягмар.

Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа, З.Төмөртөмөө нар хамгийн өндөр санал авсан байна тус тус саналаар тэргүүлж НИТХ-ын сонгуульд амжилттай оролцоод байна.

24
0/1000