horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Дорнод аймгийн Баяндун, Халхгол сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

post-img

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн гал түймэр гарсан дуудлага аравдугаар сарын 11-ий 15:01 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийнхан унтраахаар ажиллаж байна. Эхний ээлжид түймэртэй ойр байгаа айлын хүүхэд, эмэгтэйчүүдийг аюулгүй газарт хүргэж эхэлсэн байна. 

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймрийн урт 15 км, өргөн 2 км буюу 3,000 га орчим талбайг хамарч байсан бол өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэрт 16000 орчим га талбай өртсөн гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

(Иргэний зургийг ашиглав.)

12
0/1000