horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

НИТХ-ын анхдугаар хураалдаан 13:00 цагт хуралдана

post-img

Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн баасан гарагт болж сонгуулийн үр дүнд шинэ 45 төлөөлөгч бүрдлээ.Энэ удаагийн сонгуулиар НИТХ-д МАН 40, АН 5 суудал авсан юм. Шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт хуралдахаар тов нь гарчээ. Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож,намын бүлэг байгуулж, бүлгийн даргыг сонгоно. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан хотын шинэ парламентад Ардчилсан нам бүлэг байгуулах боломжгүй болсон бол ХҮН нам нэг ч суудал авч чадаагүй билээ.

13
0/1000