horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Шон Дидди Комбсыг 2025 оны тавдугаар сарын 5-ний өдөр шүүнэ

post-img

Хөгжмийн Продюсер, Реппер 54 настай Шон Дидди Комбсыг эрх мэдэл нэр хүндээ ашиглан охид эмэгтэйчүүдийг мансууруулж бусадтай бэлгийн харьцаанд оруулсан, зуучилсан, зохион байгуулсан гэх хэргээр буруутган хориод байгаа билээ.

Тэрбээр, есдүгээр сарын 16 нд баривчлагдсанаасаа хойш Брүүклин дэх холбооны шоронд хоригдож байгаа юм. Тэгвэл энэ сарын 11-ий өдөр хуралдсан АНУ-ын давж заалдах шатны шүүхийн шүүгч Шон Дидди Комбсыг ирэх тавдугаар сард болох шүүх хурал хүртэл хорих шийдвэрийг гаргасан байна.

Тодруулж хэлбэл, түүний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ шүүх хурал болтол батлан даалтад гарах хүсэлтээ гурав дах удаагаа гаргасан боловч шүүхээс хүсэлтийг нь хангасангүй. Шон Дидди Комбсын хуулийн баг үйлчлүүлэгчээ эх орноосоо дүрвэхгүй, паспортоо хүлээлгэн өгөх, хувийн онгоцоо зарах, 48 сая долларын байрыг нь барьцаанд тавихад бэлэн байна гэж удаа дараа мэдэгдсэн  ч шүүгчид татгалзсан шийдвэрээ танилцууллаа. Ийнхүү Шон Дидди Комбс-т холбогдох хэргийн шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 5-нд /2025.05.05/ өдөр товлогдлоо. Шон Дидди комбсын өмгөөлөгчид прокурорын талаас тавьж буй нотлох баримтуудыг үгүйсгээд байгаа юм. Шон Комбсын ээж хүүгийнхээ шүүх хуралд АНУ-ын флорида мужаас ирж оролцсон бөгөөд хүүхдүүд нь мөн шүүх хуралд оролцсон байна.

Шон Дидди Комбсын ээж болон хүүхдүүд шүүх хурлаас гарч ирж буй нь.


 

157
0/1000