horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Д.Оюунтуул: Би Ц.Алдармааг аль 10 жилийн өмнө, тухайн үедээ уучилсан

post-img

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1984 онд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр зохиолыг нь бичиж, Урлагийн гавьяат
зүтгэлтэн И.Нямгаваагийн найруулгаар олонд хүрч, үзэгчдийг байлдан дагуулж, цахиур хагалсан бүтээл бол “Хайрыг хайрла” драмын жүжиг юм. 40 жилийн тэртээ үзэгчдийг соронздож байсан тус бүтээлийг өнөөдөр 2024 онд Улсын хүүхэд, залуучуудын театр дахин тайзнаа амилуулж байгаа юм. Тус театрыг 27 жилийн дараа дахин байгуулж, урлаг, соёлын ертөнцөд шинэ төрх бий болгож байна. Тус театрын нээлтэд зориулсан “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг үзэж, гол дүр бүтээсэн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуултай ярилцлаа.

Урилга хүлээн авч, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Улсын хүүхэд залуучуудын театрыг зорин ирж “Хайрыг хайрла” драмын жүжгийг үзлээ. Нэгийг бодож, хоёрыг тунгаан нулимстай үзэж дуусгалаа. Юуны өмнө тус жүжгийг дахин тайзнаа амилуулсан танай театрын хамт олонд баяр хүргэе.

Баярлалаа. Дармын Батбаяр гуайн “Хайрыг хайрла” манай Хүүхэд, залуучуудын театрын нэрийн хуудас болсон жүжиг. 1984 онд анх тайзнаа тавьсан уг жүжгийг Соёлын гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа найруулж, гол дүрд жүжигчин Ж.Сүххуяг, И.Нямгаваа найруулагчийн эхнэр, жүжигчин Долгор нар тоглож, тухайн үед үзэгчдийг байлдан дагуулсан юм билээ.

Та хайрыг юу гэж боддог вэ?

Олон янзын хайр байдаг л даа. Ээжийн хайр, үр хүүхдээ хайрлах хайр, эхнэр нөхрийн хайр, бүтсэн, бүтээгүй, бүтээд олон жил ч болж байгаа хайр бий. Амьдралд хүн бүр хайртайгаа учирдаг. Жүжгийг найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар болон бидний уран бүтээлчид “Хайр” гэж яг юу вэ гэдгийг задлан, амьдралын кейсүүдээ ярилцахад “Хайр бол ухаан юм байна” гэж дүгнэсэн. Нээрээ бодоод үзэхээр хайр бодит зүйл биш шүү дээ. Баригдаж, нүдэнд харагдаж болохгүй. Хайртай, хайртай гээд хэлсэн болгон хайр биш. Тэгэхээр бие биеэ ухаанаараа хайрлахыг “Хайр” гэж ойлгон амьдарч байна даа.

Үзэгчид “Хайрыг хайрла” жүжгийг нүдэндээ нулимстай, хөнгөн гунигтай, санаа алдсан, айсан, түгшсэн байдалтай үзэж байлаа. Амаржаргал, Туул хоёр бие биеийнхээ дотор байгаа зөрчилдөөнийг хуваалцаж, ярилцсан бол бодит байдал хэр өөр байх байсан бэ?

Харин тийм. Уур уцаар, ярилцаагүйгээс болоод жүжиг маань хагацлаар төгсөж байна шүү дээ. Хэрвээ Амаржаргал, Туул хоёр ярилцсан бол хэзээ ч тийм аймшигтай зүйл болохгүй. Ер нь ярилцаад байвал амьдрал хэцүү биш байх гэж боддог юм. Буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас бид нарын хооронд, амьдрал дээр ч үл ойлголцол гарч байна. Сүүлийн үед гэр бүл салалт маш их байна. Бүр маш их.

Бид “Хайрыг хайрла” жүжгээ найман сарын хугацаанд бэлдсэн. Ингэхдээ гэр бүл салалт хэр зэрэг байгаа талаар дүүргийн шүүхүүдээр очиж судалгаа хийсэн. Тэгэхэд үнэхээр харамсалтай санагдсан. Шүүхийн хаалгаар яваад ороход л “Сайн байна уу. Өргөдөл өгөх гэж байна уу? Гэр бүлээ цуцлуулах гэж байгаа юм уу” гээд угтаж авсан. Энэ дүр зураг гэр бүл салалт ямар байгааг тодхон харуулж буй байх. Гэр бүл салалт их байгаад үнэхээр харамсалтай санагдсан.

Үл ойлголцол үүсэхгүй амьдрал гэж байхгүй. Хүн бүрд, айл болгоны хаалганы цаана их, бага асуудал байдаг. Манай жүжиг цаг үеэ олсон. Ярилцаад шийдэлд хүрч чадахгүй нөхцөлд байгаа бол театрыг маань зорин ирж, Дармын Батбаяр гуайн үгийн гайхамшгаар бичсэн “Хайрыг хайрла” жүжгийг үзээсэй гэж хүсэж байна.

“Хайртай хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь зөвшөөрөл юм” гэж Гэрэлээ хэлдэг. Ер нь бид хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж чаддаг юм уу?

Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал хайр удаан үргэлжилнэ. Өөртэйгөө нийцүүлэх гээд байвал асуудал үүснэ. Хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн, өөр үзэл бодол, боловсрол мэргэжилтэй хүмүүс нэг гэрт ороод амьдрахад мэдээж зөрчилдөнө. Зөрчилдөхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрч чадвал хайр тогтоно. Манай жүжгийг үзсэн хүмүүсээс их зүйлийг ойлголоо, эхнэрийнхээ гарыг, нөхрийнхөө гарыг чанга атгаж үзлээ, хайртай гэж хэлмээр санагдаж байна зэргээр бидэнд сэтгэгдлээ ирүүлж байна. Их гоё санагдаж байгаа.

Танай жүжиг өнөө цагийн нийгэм, гэр бүл, хосуудын дүр төрхийг байгаагаар нь харуулжээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Таны хувьд театрын урлагт орж ирээд хоёр жил гаруй болж байна. Театрт ажиллахад ямар байна вэ?

Би “Шинэ Үе” продакшнд 2006 оноос эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын найруулсан Хятадын нэрт зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг, Монгол Улсын Ардын багш Н.Ганхуягийн найруулсан Оросын зохиол “Хайрт Долгор багш минь” драмын жүжиг болон Английн зохиолч Рэй Кунийн “Бүгд унтаж байхад” инээдмийн жүжигт тоглож байлаа.

Шинэ тайз хүнийг дахин төрүүлж байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байна

Одоо харин “Хүүхэд залуучуудын театр”-т ажиллаж байна. Миний хувьд шинэ бүтээн байгуулалт, шинэ тайз хүнийг дахин төрүүлж байгаа мэт мэдрэмжийг төрүүлж буй. Би театрынхаа талаар хүмүүст амаараа их ярихгүй байгаа. Ирээд үз л гэж хэлдэг юм. 1000 сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Ирсэн хүмүүс манай театрын бүтээн байгуулалт,гоё, сайхныг гайхдаг. Хол биш юм байна гэдэг. Хойд талаараа яваад ирэхээр хол ч биш. Театр маань тун удахгүй нэг жилийн дараа гэхэд цаг хугацааны олон сайхан уран бүтээлийг тавин гаргана. Жүжигчин хүн болсных драмын жүжигт хүч үзэж, өөрийгөө сорьж ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа.

Уран бүтээлийн хувьд та хэсэг хугацаанд завсарласан. Эргээд тайзан дээр гарах мэдрэмж ямар байна вэ?

Би боддог юм. Жүжигчин хүн байнгын эрэл хайгуул хийж, өөрийгөө хөгжүүлж байдаг. СУИС-д номын дуу сонсоод гараад ирсэн учраас аль ч төрөлд тоглох ёстой гэж боддог. Энэ драмын жүжигчин, хошин шоу тоглолтын жүжигчин, киноны жүжигчин гэж ангилах шаардлагагүй гэж боддог. Уран бүтээлч хүн бүх төрлийн дүрд тоглож, өөрийгөө сорьж байх ёстой.

Тайзны урлагийн хамгийн гайхамшигтай нь амьд харилцаа байдаг. Үзэгчдээс ирж байгаа халуун мэдрэмжийг авч, амьд харилцаанд байна гэдэг чинь тайзны урлагийн гайхамшиг. Тайзан дээр буй жүжигчин, зрительд байгаа үзэгч хоёрын хоорондын холбоосоор тоглож байна шүү дээ. Үнэхээр юутай ч зүйрлэшгүй мэдрэмж. Сонгож авсан мэргэжлээрээ бахархах гэж байдаг даа. Миний хувьд жүжигчин мэргэжлийг сонгож, ажиллаж байгаадаа бахархдаг.

Мөн уран бүтээлч хүн санаа зовохгүйгээр тайзан дээр тоглоход ар гэр чухал байдаг. Нөхөр маань намайг болон жүжгийг маань маш сайн ойлгож, дэмждэг. Жүжгээ нээх үед нэг, хаах үеэр нэг ирж үздэг юм. Миний алдаа оноог харна. Нөхөр маань хэлдэг. Чамайг тайзан дээр гараад ирэхээр алдчих вий, өсгийтэй гуталтай эвгүй гишгэх вий гэж айж, их биеэ чангалж үздэг. Тэрнээс өөр юм боддоггүй гэсэн. Ханьдаа их баярладаг. Уран бүтээлч эмэгтэй хүн хэцүү шүү дээ. Ихэнх цагийг театр дээрээ өнгөрүүлдэг. Тэр хооронд хүүхдүүд яаж байгаа бол гэж ардаа санаа зовохгүй, утас дуугарахгүй, тайван ажлаа хийх боломжтой байна гэдэг үнэхээр сайхан. Би хайранд амьдарч байна гэж баярлаж, талархаж явна даа.

Хоёр хүүхдийн ээж, хүний хань ижил болоод хажуугаар нь уран бүтээлээ туурвиад явж байна. Ээж, эхнэр байхын үүргээ хэр биелүүлж байна вэ?

Би нөхөртэйгөө ажлаа хувааж авдаг. Орой тоглолттой байдаг учраас миний хувьд өглөө хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Охин маань хоёрдугаар анги, хүү маань гурван настай цэцэрлэгт явдаг. Амралтын хоёр өдөр жүжгээ тоглоод нэг дэх, хоёр дахь өдөр амардаг. Амралтынхаа өдөр хүүхдүүддээ цаг гаргаж, хамт байхыг маш их хичээдэг. Зориулж цаг гарган ярилцдаг юм.

Өнөөдрийн нийгэм аюултай, хүүхдүүд гар утас, зурагт дэлгэцийн хамааралтай болчихсон. Энэ байдал эцэг, эх бид нарын алдаа. Бид нар хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, хүүхдээ өөрсдөөсөө хол байлгахын тулд гар утас өгдөг. Би үүний эсрэг байдаг. Манай хоёр хүүхдийн авууштай тал нь гар утас үздэггүй. Сургууль, цэцэрлэг дээр нь болж байгаа зүйлийн талаар, хүсэл мөрөөдлийнх нь талаар маш их ярилцдаг. Би хүүхдэдээ хайртай, хүүхдүүдээ эрүүл саруул байгаасай гэж бодон залбирдаг бусад монгол ээжүүдийн ажил жирийн л нэг ээж. Ханийн хувьд ямар байгааг минь манай нөхөр л тодорхойлно. Өөрт нь ямар сэтгэгдэл төрж байгаа, сайн эхнэр байна уу гэж асууж байгаагүй юм байна. Тодорхой хэмжээнд дотроо дүгнэдэг байх. Хайрлаж, дэмждэг учраас ажлыг маань хийлгэж байгаа гэж боддог.

Хүүхэд залуучуудын театр цаашдаа ямар уран бүтээлүүд хийхээр төлөвлөж байна вэ. Ирэх жилийн төлөвлөгөө нь гарсан уу?

Маш гоё төлөвлөгөөтэй байгаа. Бид 2025 оны төлөвлөгөөгөө задруулсан.  Хүүхэд Залуучуудын театр 2025 оны хоёрдугаар сард буюу валентины баяраар “Ромео Жульетта”-г тайзнаа тавина. ОХУ-аас найруулагч ирж тус жүжгийг тавина. Гайхалтай. Уран бүтээлчид маань одооноос жүжигтээ бэлдэж байна. Манай театрын уран бүтээлчдийн дунд нэг шударга юм байдаг. Тэр нь найруулагч эсвэл продюсер ирээд чи энэ дүрд тоглоно гэж онож нэр зааж өгдөггүй. Харин бидэнд бүх дүрүүд нээлттэй байдаг. Өөрсдөө ямар дүрд тогломоор байна, тэр дүрдээ бэлддэг. Тэгээд шалгуулдаг. Нэг ёсондоо тендер шиг. Шалгаруулалтад орж байж тэндээсээ дүрээ сонгоно.

Театр маань шижгэр залуучуудаас бүрдэж байгаа биз дээ.  Бөөн Ромео, бөөн Жульетта байгаа биз дээ. Бүгдэд нь дүр нээлттэй. Хоёр гурваараа жүжгийнхээ хэсгээс бэлдээд шалгуулна. Манай театрт ардчилсан, шударга өрсөлдөөн байна. Хэн нэгэн найруулагчийн үзэмжээр, эсвэл олон жил ажилласан учраас энэ дүрд тоглох ёстой гэсэн зүйл байхгүй. Ийм байхад залуучуудын урам маш их халгина шүү дээ.

Нууц биш бол таны хувьд ямар дүрд тоглохоор бэлдэж байна вэ?

Би өрлөг эхийн дүрд тоглохоор бэлдээд эхэлчихсэн буй. Тун удахгүй ОХУ-с найруулагч маань ирж, бид нарыг шалгана. Бэлтгэлдээ орно. Ингээд ирэх хоёрдугаар сард тайзнаа нээлтээ хийнэ. Хийх ажил маш их байна. Шинэ театртаа олон сайхан залуучуудыг соён гэгээрүүлмээр байна.

Манай театраас ахлах ангийнханд зориулсан “18 дахь хаврын хайр” жүжиг маш гайхалтай. Хүүхдүүдийг жүжиг үзээд, тэгж уйлж байхыг би өмнө нь хараагүй. Уг жүжгийг үзсэн хүүхдүүд бие биеэ тэврээд, зургаа авахуулаад, “Багшийгаа хайрлалаа. Ангийнхнаасаа холдмооргүй, 12 дугаар ангиа төгсмөөргүй санагдлаа” гэж ярьж байсан. Уран бүтээлчид бид ийм мэдрэмжийг хүүхэд, залууст өгч байна. Бие биенийгээ гадуурхах гадуурхалт их болсон энэ цаг үед хүүхэд, залуучуудыг зөв тийш нь эерэг юманд уриалж байна. Театрт ирээд орчинд нь жүжиг үзээд гарч байгаа хүн лав муу юм бодохгүй. Тухайн жүжгээр амьсгална, жүжгээ бодно, авах зүйл маш их байгаа.

Та уучлалыг юу гэж боддог вэ?

Амьдрал байна шүү дээ. Уучилж байж амьдардаг. Уучлахгүй бол хүн өөрийгөө, дотор хүнээ их зовооно. Миний хувьд нөгөө хүн маань уучлалт гуйгаагүй байсан ч уучилъя гэж боддог. Ер нь уучилчихдаг. Одоо ч гэсэн ийм зарчимтай амьдардаг. Хорвоо дэлхий дээр сайндаж, муудах зөндөө л юм тохиолдоно. Хүнтэй муудчихаад чиний зөв ч байсан уучлал гуйхад юу унах юм бэ. Юу ч унахгүй шүү дээ. Хүнийг уучилсан хүн маш сайхан амьдардаг. Сэтгэлийн зовуурь, дарамтгүй, амар тайван байдаг. Яагаад гэвэл уучилсан. Уучилж чадна гэдэг сэтгэлийн маш том чадвар.

Уучлах их хэцүү санагдаад байдаг.

Хүмүүс би их гомдчихсон, уучлах хэцүү гэдэг. Миний хувьд уучлах хэцүү биш. Би өөрөө ийм зүйлийг туулсан болохоор. Яах вэ тухайн үедээ гомдсон. Цаг хугацаа гэдэг чинь их сонин шүү дээ. Ардаа баллууртай харандаа гэдэг шиг. Бичээд л баллуурдаад, бичээд л баллуурдаад.

Хүн хэд наслахаа мэдэхгүй шүү дээ. 100, 200 наслах юм шиг давилуун байх нь хэнд хэрэгтэй юм. Би сошиалд идэвхтэй байдаг хүн биш л дээ. Гэхдээ үе үе таньдаг, мэддэг залуухан хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзлээ гэхээр их харамсдаг юм. Амьдарч байх хугацаандаа зөв амьдрах ёстой гэж боддог. Хэд насална гэж муухай юм тээгээд өөрийгөө зовоох вэ.

Саяхан олон нийтийн сүлжээгээр жүжигчин ……… та хоёрын талаар эвлэрчээ гэх шуум явсан. Энэ үнэн үү?

Г.Ундармаа эгчийн 50 насны төрсөн өдрөөр “Шинэ үе Продакшн”-ы уран бүтээлчид уулзалдсан. Бид хоёрын үйл явдал 2014 онд болсон. Хүмүүс одоо болтол үүнийг сөхөөд байдагт би гайхдаг. Хүн гэдэг хүний мууд дуртай байгаа байхгүй юу. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл арван жил өнгөрчихсөн байна шүү дээ. Арван жилийн хугацаанд хүнийг үзэн ядаж амьдарна гэж байхгүй биз дээ.

Тэгэхээр та тэр хүнийг бүрэн уучилсан уу?

Уучлахгүй яах вэ. Тухайн үед нь уучилчихсан шүү дээ. Хамт ажилладаг, хүүхэд нь жоохон, би гэр бүлтэй болоогүй байсан. Тэгэхээр би уучилсан байхгүй юу. Арван жилийн өмнө уучилчихсан. Хүмүүсийн нүдэнд ил гарч байгаа нь арван жилийн дараа байхгүй юу. Одоо хүртэл тэрийг сөхөж яриад байхад боддог юм. Хүмүүс минь ээ хүний мууд битгий дурлаж амьдар аа. Зүгээр л гоё бай л даа. Зүгээр л урагшаа харж, эерэг байя л даа. Өнөөдөр чи бид хоёр хэд наслахаа ч мэдэхгүй шүү дээ. Би эргэн тойронд байгаа хүмүүстээ тус болж гийгүүлдэггүй юмаа гэхэд гай болохгүй амьдрах ёстой гэж боддог. Хүний амьдралд илүү үглэж, дургүйг хүргэж, хүний сэтгэлд гонсойтол үг хэлэх хэнд хэрэгтэй юм бэ. Яах юм бэ!

Одоо би олон залуучуудтай ажилладаг. Миний хувьд залуучууддаа муу, муухай үг хэлдэггүй. Дандаа урмын үгээр тэтгэж, бүгдэд нь сэтгэлээсээ магтаалынхаа үгийг хэлж урамшуулдаг. Муу үг хэлдэггүй. Залуу хүмүүс шүү дээ. Урам нь хугарна. Дээрээс нь өөртөө тэгж ачаа үүрээд яах юм бэ. Хэрэггүй гэж боддог.

“Хайрыг хайрла” жүжгийн талаар сонсоод үзэх үү яах уу гэсэн эргэлзээтэй хүмүүс их байгаа байх. Та тэдгээр хүмүүст юу гэж хэлэх вэ?

Манай театр маш сайхан бүтээн байгуулалт болсон. Тиймээс театрыг маань зорин ирж манай жүжгийг үзээрэй гэж хэлмээр байна. “Хайрыг хайрла” жүжиг таны амьдралд хэрэгтэй. Энэ сайхан театрыг үзэгчээр дүүрэн байж, тоглож байгаа бүх жүжгийг 100 хувь үздэг болоосой гэж хэлмээр байна. Хүн аливаа юмыг зарахын тулд рекламддаг шүү дээ. Би энэ театрыг рекламдана гэж боддог. Өнөөдөр маш сайхан байна. Үзэгчид өчигдөр, өнөөдөр “Ticket.mn”-ээс манай жүжгийн билетийг худалдан аваад, зорьж ирээд, үзэж байна. Энэ л том бэлэг. Та нар харж байгаарай. Жилийн дараа гэхэд манай театрын тасалбар олдохгүй, жүжгүүд нь сунгагдаж тоглодог өдөр ирнэ. Театрыг минь зорьж ирэн, жүжиг үзээрэй гэж бүх хүнийг чин сэтгэлээсээ урья.

0/1000