horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Үе тэнгийн дээрэлхэлтийг  хөндсөн топ таван кино  

post-img

Өсвөр насны хүүхдүүдийн дундах дээрэлхэлтийн асуудал сүүлийн жилүүдэд газар авч байна. 2022 онд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг буюу нийт сурагчдын 82,8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд орж байсан гэх тоон судалгаа гарсан. Манай улс төдийгүй олон улсад өсвөр үеийн дээрэлхэлтийн асуудалд онцгой анхаарал хандуулаад буй. Энэ удаа та бүхэнд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн сэдэвт таван киног танилцуулж байна. Уг кинонуудаас хүчирхийлэл хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй гэдгийг үзэж болно.

The Glory- 2023 онд цацагдсан бөгөөд тэр даруйдаа  үзэгчдээс нэлээн өндөр үнэлгээ авсан.  Энэхүү кинонд  ахлах сургуульд байх үедээ хүчирхийлэлд өртөж , хэрцгийгээр зодуулж байсан охин том болсныхоо дараа өшөөгөө авч буй тухай гарна.  Мөн “ Glory” гэх  кино бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн. Халуун индүүгээр гарыг нь түлэхээс эхлээд, уг кинонд гарч буй хэрцгий үйлдлүүдийг харахаас нүд халтирам.

Better days – Энэхүү кино нь ахлах сургуульд шинэ ангид шилжин ирсэн охин  ангийнхаа танхай хүүхдүүдэд дээрэлхүүлж буй тухай гарна. Өсвөр үеийн дээрэлхэлтээс гадна, багаасаа гар бүлийн хүнд хэцүү  нөхцөлд өссөн  охин эдгээр өдрүүдийг хэрхэн даван туулсан тухай энэ киноноос үзэж болно.

Нарны сүүдэр- Энэхүү кино нь манай улс хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж хийсэн бүтээл. Уг киноны гол утга нь хүчирхийлэл зөвхөн бие махбодоор үйлдэгддэг зүйл биш. Оюун санаа, хэл яриа  гээд хүчирхийллийн олон хэлбэр байдаг бөгөөд   та ч хүчирхийлэгч байхыг үгүйсгэхгүй гэх санааг хэлэхийг зорьсон.

Пирамид тоглоом- Энэхүү солонгос драмаас мөн адил ахлах сургуулийн дээрэлхэлтийг харж болно. Киноны гол үйл явдал нь тус ангийн хүүхэд бүр утсандаа пирамид гэх нэртэй аппилкейшин суулгаж тоглох бөгөөд А-Д хүртэл үнэлгээтэй. Хамгийн муу үнэлгээ авсан болон уг тоглоомд оролцдоггүй хүүхдүүдийг дээрэлхэж зоддог тухай гарах болно.

Greater- Тус кинонд үеийн хүүхдүүдээсээ том биетэй, жингийн илүүдэлтэй байсан нэгэн хөвгүүн ахлах сургуульд байхаасаа эхлэн үргэлж дээрэлхүүлдэг тухай өгүүлнэ. Тэрээр хөл бөмбөг тоглож эхэлснээр түүний амьдрал өөрчлөгдөх болно.

Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтыг зөвхөн сургууль багш нар шийдэж чадах зүйл биш. Хүүхэд гэр бүлийн орчинд ихэнх цагийн өнгөрүүлдэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид ,энэхүү кинонуудаас бага ч болов зүйлийг  ойлгож , өөрийн болон бусдын хүүхдийг үе тэнгийн  дээрэлхэлт дарамтад өртөхөөс сэргийлээрэй.
 

0/1000