horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Ким Е Жи: Би буудлагаар хичээллэж эхлэхдээ Дэлхийн хэмжээний тамирчин болно гэж бодож байгаагүй

post-img

“Парис 2024” зуны олимпын наадмын буудлагын хийн гар бууны 10 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, өөрийн дүр төрхөөрөө цахим орчинд алдартай болсон Ким Еэ Жи “Asia” нэртэй киноны богино хэмжээний цуврал болох “Crush” кинонд алуурчны дүрд тоглохоор болсон. Тэгвэл Ким Еэ Жи “CNN” агентлагт ярилцлага өгчээ.  Ярилцлагын хэсгийг та бүхэнд хүргэе.

Тамирчны замнал

Ким 2005 онд анх спортын ертөнцөд хөл тавьжээ. Бага сургуулийн биеийн тамирын багшийн “ Хэн буудах хүсэлтэй байна вэ” гэсэн энгийн асуултад гар өргөснөөр түүний спортын карьер эхэлсэн түүхтэй. Тухайн үед Өмнөд Солонгост буудлагын спорт түгээмэл биш байсан бөгөөд тус улс дөрвөн олимпын наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл нийт долоон медаль хүртсэн байжээ.

“Би тэр үед маш залуу байсан, анхандаа Дэлхийн хэмжээний тамирчин болно гэж бодоогүй. Зүгээр л хөгжилтэй байх болно гэж бодсон”.

Ким эхэндээ тамирчны хувиар бус харин мөнгө олохын тулд буудлагыг ажил, орлогын хэрэгсэл болгосон тухайгаа ярьжээ. Харин 2019 онд одоогийн дасгалжуулагч Квак Мин Сутай уулзсаны дараа шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна. Тэр маш сайн дасгалжуулагч байсан болохоор би шаргуу хөдөлмөрлөж, түүнд цалин өгөхийг хүссэн” гэв.

Дасгалжуулагчийн авъяас, шаргуу хөдөлмөр нь Кимийн карьерыг дээшлүүлж, гар бууны буудлагын чадварыг нэмэгдүүлэхэд тусалжээ. Ийн 2024 оны дөрөвдүгээр сард Солонгосын үндэсний сорилтод хоёр төрөлд хоёрдугаар байр эзэлснээр “Парисын олимпын наадам”-д 10 метрийн хийн гар буу, 25 метрийн гар бууны төрөлд оролцох эрх авчээ. Уг сорилго тэмцээний дараа тэрээр Баку хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Олимпын дэвжээ тамирчдыг, ялангуяа олимпод анх удаа оролцож буй тамирчдыг сандаргадаг. Гэвч энэ байдал Кимд нөлөөлөөгүй гэнэ. 10 метрийн хийн гар бууны буудлагын үеэр би тийм ч их сэтгэл хөдлөл мэдрээгүй, харин үнэхээр их таашаал авч байсан гэжээ.

Харизм болон стиль

Олимпын наадмын үеэр Ким Еэ Жи-гийн гадаад дүр, харизм, буудаж буй үеийн төрх болон өхөөрдөм хөөрхөн зааны алчуур зэрэг нь олон нийтийн анхаарлыг татсан. Тэрбумтан Илон Маск түүний тухай “Тулаантай кинонд тогловол зохино. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй” хэмээн жиргэсэн. Энэ талаар Ким “Би тамирчин хүн учраас кинонд тоглох талаар хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ буудлагын тамирчин гэж цоллуулж байгаагийх олон хүнд буудлагын спортыг сурталчлах боломж олдвол баяртайгаар оролцох болно” гэсэн байна.

Ким өөрийгөө би маш энгийн хувцасладаг. Гэхдээ хүмүүс намайг сайхан харагддаг гэж хэлдэг” гэжээ. Олимпын дараа Ким “загварын бэлгэ тэмдэг” болж Louis Vuitton, Givenchy зэрэг алдартай брэндүүдийн зураг авалтад оролцож, шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлийг булаасан.

“Ээж алтан медаль авна”

Ким Еэ Жи зургаан настай охиныхоо хамт амьдардаг. Түүнийг Парисын олимпын наадмаас мөнгөн медаль хүртэхэд охин нь “Ээж ээ, та мөнгө авлаа! Харин дараагийн удаад алтан медаль хүртэх ёстой гэжээ. Тиймэээс Ким Еэ Жи охиндоо дараагийн олимпын наадамд алтан медаль авч, “Олимпын аварга” болно гэж амласан байна. Үүний тулд тэрээр энэ сарын сүүлээр Энэтхэг улсад болох буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд 2028 оны Лос Анжелесын олимпод алхам алхмаар бэлтгэж байгаа аж.

Хүмүүс түүнийг загварын шүтээн гэж дууддагт нь талархдаг. Гэхдээ би тамирчин хүн учраас буудлага миний амьдралын нэг хэсэг хэмээн онцолсон байна. Өмнөд Солонгос улс Парисын олимпын наадмаас гурван алт, гурван мөнгөн медальтайгаар тус улсын түүхэн дэх олимпын наадмуудаас хамгийн олон буудлагын медалийг хүртсэн юм. Тэрээр буудлагын спортыг улсдаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ.

45
0/1000