horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Женнигийн “Mantra” дуу Дэлхийн чартуудыг тэргүүлж байна

post-img

 Дөрөв хоногийн өмнө буюу 10-дугаар сарын 11-ний өдөр Blackpink хамтлагийн Женни өөрийн соло уран бүтээлээрээ эргэн ирсэн. Тэрээр “Mantra” хэмээх дуугаа Дэлхий нийтэд цацсанаас хойш 47 улсын iTunes-ийн чартуудыг эзэгнэж байна.

Тодруулбал уг дуу гарсныхаа дараа Сингапур, Бразил, Филиппин зэрэг улсын iTunes-ийн шилдэг дууны жагсаалтад 1-р байр эзэлснээс гадна АНУ-ын iTunes чартыг тэргүүлжээ. Ингэснээр Женни АНУ-ын iTunes-ийг тэргүүлсэн анхны эмэгтэй К-поп дуучин болоод байна.

Түүний дууны клип YouTube дээр шуугиан тарьж, хоёр өдрийн дотор 20 сая гаруй хандалт авсан. Энэ нь Сингапурт тренд болж буй хөгжмийн видеоны платформын жагсаалтын тэргүүн байрыг эзэлжээ.

“Mantra” дууныхаа талаар Женни “Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлэх төгс дуу. Шүтэн бишрэгчдээ баярлуулаад зогсохгүй, миний шинэ талыг харуулах дуу болно гэдэгт итгэж байгаа” хэмээн хэлсэн билээ. Түүний хувьд 2018 онд анхны соло уран бүтээлээ гаргаж байсан юм.

73
0/1000