horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

BTS-ийн Жимин инээдмийн жүжигчин Ли Жин Ход 100 сая вон зээлсэн ч мөнгөө эргүүлэн авч чадаагүй

post-img

BTS-ийн Жимин инээдмийн жүжигчин Ли Жин Ход 100 сая вон (74,000 доллар) зээлжээ. Гэвч Ли Жин Хо зээлсэн бүх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, эргүүлэн төлөөгүй аж. Энэ тухай Өмнөд Солонгосын “Yonhap” News болон Ten Asia агентлагууд мэдээлсэн байна.

Өрөнд баригдсан инээдмийн жүжигчин Ли Instagram хуудсаараа дамжуулан хийсэн үйлдлийнхээ төлөө албан ёсоор уучлалт гуйжээ.

“Би 2020 онд хууль бус мөрийтэй тоглоомын вэбсайттай танилцсан. Энэ нь надад санхүүгийн ноцтой хүндрэл учруулсан. Танил хүмүүсийнхээ зөвлөгөөний ачаар би мөрийтэй тоглоомоо орхиж чадсан. Би өр төлбөрөө сар бүр хичээнгүйлэн төлж байгаа. Үхэх хүртлээ төлөхөөр төлөвлөж байна.

Санхүүгийн алдагдал их зовлонтой боловч надад мөнгө зээлсэн хүмүүсээс урвах нь илүү их хэцүү байна. Би цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтад бүрэн хамтран ажиллаж, үйлдлийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрөх болно” хэмээжээ.

440
0/1000