horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Брейк бүжиг нь толгойн хавдар үүсгэдэг болохыг тогтоожээ

post-img

Данийн судлаачид Брейк бүжгийн хамгийн алдартай хөдөлгөөнүүдийн нэг толгойн дээрээ эргэлдэх нь ямар сөрөг үр дагавартай болохыг харуулсан кэйс тайланг нийтэлжээ. 2024 оны Парисын Олимпын наадамд Брейк бүжиг нь албан ёсны спорт болон анх удаагаа орсон. Брейкчид бүжигчид гүйцэтгэл, хөгжим, өвөрмөц байдал, техник зэрэг шалгуураар өрсөлддөг. Хэдийгээр спортлог, бүтээлч, өрсөлдөөнтэй бүжиг хэмээн үздэг ч энэ нь бие махбодод эрсдэл учруулдаг байна.

Тухайлбал, бугуйн сувгийн хам шинж болон мэдрэлийн бусад асуудлууд, түүнчлэн толгойнд хэт их ачаалал өгснөөр хуйханд нөлөөлдөг байна. Энэ эмгэг нь ихэвчлэн үс унаж, толгойн орой дээр мэдэгдэхүйц овойлт үүссэнээр илэрдэг байна.

Тухайлбал, “20 жил Брейк бүжиглэсэн 30 гаруй насны эрэгтэйн толгойд овойлт үүссэн. Энэ нь эрхий хурууны дайтай зузаан хоргүй хавдар байсныг тодорхойлж эмчилсэн” талаар BMJ анагаах ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Дани Улсын Копенгаген хотын Ригшоспилетийн мэдрэлийн мэс заслын эмч Кристиан Бааструп Сондергаард хэлэхдээ, “Брейк бүжгийн товойлт” гэж нэрлэгддэг энэ нөхцөл байдал нь хуйх болон шал хоорондын олон удаагийн үрэлтийн улмаас үүсдэг” хэмээн тодорхойлжээ. Учир нь Брейк бүжиглэснээр гавлын яс, хуйх, арьсанд ачаалал өгч нь үрэвслийг өдөөдөг бөгөөд бага зэргийн цус алдалтад хүргэж арьс, сорвины эдийг өтгөрүүлснээр өвөрмөц товойлт бий болж толгойн хавдар үүсдэг аж. Иймд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд “Reddit” сайтад B-boy нийгэмлэгийнхэн толгойд овгор үүсэх шалтгааны талаар ярих үедээ “Брейк бүжгийн нийтлэг хөдөлгөөн буюу толгой дээрээ эргэж маневр хийхдээ малгай өмсөж, гель, дэвсгэр ашиглахыг зөвлөжээ.

Эх сурвалж: СNN

29
0/1000