horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

2023 онд хөхний хорт хавдрын 344 тохиолдол оношлогдож, өмнөх оноос 21,5 хувиар нэмэгдсэн байна.

post-img

ДЭМБ-аас  зарласан “Хөхний хорт хавдартай тэмцэх аравдугаар сар”-ын хүрээнд манай улс олон арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн хавдраас  урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, хөхний хорт хавдрыг даван туулагчдын бодит кессийг хөндөн ярилцдаг.

Улсын хэмжээнд 2023 онд хөхний хорт хавдрын 344 тохиолдол оношлогдож, өмнөх оноос 21,5 хувиар нэмэгдсэн байна. Иймээс та бүхэнд хөхний хорт хавдрын үед илрэх шинж тэмдэг болон, хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Хөхний хорт хавдрын эрт шатанд шинж тэмдэг барагтаа илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл, ихэвчлэн нэг хөхөнд илэрдэг.

Энэ тохиолдолд:

  1. Хөхний гүнд эсвэл дөнгөж арьсан дор өвчингүй бэрсүү үүсэх
  2. Суганд зангилаа үүсэх
  3. Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  4. Бэрсүүний хэсгийн арьс хонхойх эсвэл арьс жүржийн хальс мэт харагдаж хавдах
  5. Хөхөн дээр тууралт үүсэх
  6. Хөхний толгой татагдах
  7. Хөхний толгойноос цустай ялгадас гарах  зэрэг  шинж тэмдгүүд  ажиглагдана.

Эдгээр шинж тэмдэг нь хоргүй хавдрын үед ч мөн илэрч болно. Таны хөхөнд ямар нэг өөрчлөлт илэрвэл цаг алдахгүй эмчээс зөвлөгөө аваарай. Хөхний хавдрыг эрт эмчлэхгүй, цаг алдвал суганы тунгалгийн зангилаанд тархаж улмаар уушги, элэг, яс зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэх аюултай байна.

Урьдчилан сэргийлэх  эхний алхмууд:

  1. 18-аас дээш насандаа хүүхэд төрүүлэх
  2. Хүүхдээ хөхөөр хооллох
  3. Цэвэршилтийн үед дааврын бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэх
  4. Архи, тамхи хэрэглэхгүй байх
  5. Нойр, хоолоо зохицуулах
  6. Жингийн илүүдэлгүй байх гэх мэт .

Ташрамд дурдахад, маш ховор тохиолдолд эрэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар өвчилдөг бөгөөд илрэх шинж тэмдэг, эмчилгээний арга замууд нь эмэгтэйчүүдийнхтэй адил байна.

0/1000