horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Хулгайд алдагдсан гар утаснуудыг Буриадын зах зээлд гаргадаг

post-img

“Гээсэн юмаа аваарай товчоо сонсч байна… Аан шууд  200 мянган төгрөгтэй ирээд гар утсаа авчихгүй юу дөө”… Энэ бол “Рашаантын 18” хэмээх МУСК-ны нэг үзэгдэл. “Банш” Батаагийн бүтээсэн халаасны хулгайчийн дүр одоо ч сэтгэлд хоногшжээ. Харин амьдрал дээр түүн шиг “нөхдүүд” Улаанбаатарт хэр олон байдаг бол. Тэгвэл нийслэлийн хэмжээнд бүрт­гэлтэй 600 гаруй халаасны хулгайч байдаг талаар ЦЕГ-аас мэдээлж буй. Тэдний орлогыг тэтгэдэг хамгийн чухал зүйл бол мэдээж гар утас. Гар утас гангараа байсан цаг хэдийнэ ард хоцорсон. Эдүгээ гар утас хүмүүсийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг, чухал хэрэгсэл болчихоод буй.

Тэгвэл та, бидний  хулгайд алдагдсан гар утас ямар замыг туулж , хэрхэн, хаана очдог талаар сурвалжиллаа.

“Монтел” орчимд хэсэг бүлэг хүмүүс овоорон зогсож хажуугаар явсан хүн бүрээс “Утас  байна уу? Авна, зарна” гэх аж. Үндсэндээ тэд утас зарах гэж байгаа хүнийг үйлдлээр нь танина.

Ингээд төд удалгүй “Утас авна. Зарах утас байна уу? гэж хүмүүсийг хоргоох ногоон куртиктэй 30 орчим насны залуугаас ахимаг насны эрэгтэй “Гар утас авах уу?”  хэмээв. Ийн хэлэхийг сонссон ченж нар “Ямар утас байна үзье. Кодтой юу, кодгүй юу? Олсон юм уу?  100, 200 мянгад авна” гээд ам уралдан ярих аж. Тэдний нэг залууд арай өндөр үнэ хэлж “Солгой гарынх уу? хэмээн асууна. Энэ нь хулгайн утас уу гэж байгаа хэрэг. Яг ийм байдлаар ченж нар гар утсыг авдаг. Ингээд тэдний гараас  утас засдаг засварчдын гараар дамжин, заримыг нь хил гаргана.  “Монтел” орчимд гар утасны хэрэгсэл зардаг ахимаг насны эгчээс ченж нарын талаар лавлахад “Тэдний ихэнх нь “Монтел” дотор гар утас засвар ажиллуулдаг. Зарим бүр гар утасны лангуутай гэх. Ер нь хулгайн гар утас авдаг. Хүмүүс зүгээр гар утсаа 100-200 мянган төгрөгөөр зарна гэж байхгүй. Бүр таг болсон эсвэл дэлгэц нь хагархай гар утсыг бол тэд голоод авдаггүй юм. Тэгэхээр буруу замаар олсон утсаа тэдэнд авчирч өгдөг гэсэн үг. Ер нь нэг ченж өдөрт 5-6 гар утас авдаг юм байна лээ. Авсан гар утсаа дотогш оруулж задлахыг нь задалж, харин заримыг нь бүх код элдэв бүртгэлийг нь арилгаж цааш дамлан зарахад бэлддэг” гэлээ.

1,5 сая төгрөгийн үнэтэй гар утсыг 500 мянга, харин 300-500 мянган төгрөгөөр үнэлэгдэх утсыг 100-200 мянгаар зардаг байсныг ч цагдаа нар тогтоожээ.  2024 он гарсаар Халаасны хулгайтай тэмцэх хэлтэст 3000 гаруй хэрэг бүртгэгдснээс үүний 70 орчим хувь нь гар утасны хулгай.

Монголд “Тэди”, “Монтел”-оос өөр гар утасны томоохон зах үгүй. Тэгвэл эдгээр зах нь  ченж нар болон гар утасны хулгайчид амьдралаа залгуулах таатай орчин болоод удаж. Ченж нарт тавих хараа хяналтыг  чангатгах, журамлах тогтолцоо ус цас шиг өгүүлэгдэж буй.  Гар утасны хулгайг ихэвчлэн бүлэглэн үйлддэг байна. Үүний цаана ченж нар байдаг. Өөрөөр хэлбэл  ченж нартай холбоо хамаарал бүхий хүмүүс утас хулгайлж цааш нь дамлахад гүүр болж өгдөг  байна. Тэд ихэвчлэн бүлэглэл болон автобус дамжин  бусдын гар утсыг халааснаас нь авдаг.  Зарим тохиолдолд автобусанд суусан нэгнээ автомашинтай дагаж гар утас халааслаад буумагц ирж авдаг.

Нэгэн жишээг дурдахад, 2023 онд иргэн “О” СХД-ийн 25-р хороо буюу Зүүн салаанаас 21-р хороолол орох замдаа “IPHONE 11” Про загварын гар утсаа алдсан. Ийн автобусны камерыг шүүхэд тухайн этгээд автомашинтай явж хулгай хийдэг нь камерын бичлэгээр нотлогджээ. Харин хулгайлсан гар утсыг тэд “Монтел” худалдааны төвийн  ченжид борлуулсан хэмээжээ.  Хулгайн гар утсыг авсан ченж дахин цааш дамласан тухай хэлжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч 1 жил 6 сар болоход шийдэгдээгүй. Учир нь тухайн гар утсыг бүлэглэн хулгайлахад оролцсон зарим хүмүүс нь эрэн сурвалжлагдаж байгаа гэх.

Хууль л болдоггүй…

Бид “Монтел” орчмоор явж буй иргэдээс утсаа хэрхэн алдаж, мөн олддог эсэх асуудлаар тодрууллаа. Гурав хүний хоёр нь утсаа алдсан гэх хариултыг бидэнд өгч байв. Тэдний нэг “Би гурван удаа гар утсаа хулгайд алдсан. Цагдаад хандсан ч шийдэгдээгүй. Сүүлдээ мартагдаж шинэ утас авахаас өөр сонголтгүй болдог. Утсанд хамгийн үнэ цэнтэй дурсамж, хэрэгтэй мэдээллээ хадгалдаг учраас алдахад харамсдаг” гэлээ. Бас нэгэн асуудал та утсаа алдахад хэсэг хугацааны цагдаагийн байгууллагаас “Утсыг чинь олсон гэх мэдээг дуулгана”. Ингээд баярласаар хэлтэст дээр ирэхэд “Таны утас олдсон гэхдээ хэн нэгэн лангуунаас мөнгөөр нь худалдаж авсан тул та буцаан авах боломжгүй тухайн хүний өмч” гэх инээдтэй ч эмгэнэлтэй ч гэмээр хариултыг сонсоно.

Өөрөөр хэлбэл хулгайн гар утсыг лангуунаас мэдэлгүйгээр худалдан авсан бол тэр хүний өмч болно. Өмчид халдаж болохгүй гэх хууль.  Мөн гар утас хулгайлсан этгээдэд Эрүүгийн хуулийн 18-р зүйлийн 6-д заасны дагуу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь өөрөө бүлэг зохион байгуулалттай гэсэн утгаараа шууд хүндрүүлэх нөхцөл байдалтай. 5-12 жил хүртэл ял шийтгэгдэнэ гэж хуульд заажээ.

Ялын бодлогын хувьд хорих ял байгаа ч нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг байна. Өмнө нь хоёр дахь удаа гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байсныг хүчингүй болсноор халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглах болжээ.

Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байдаггүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хоридоггүй. Хоригдохгүй учир дахин дахин хулгай хийсээр байгаа нь энэ аж. Эрүүгийн хуулийн 17.1.1 зааснаар хянан шийдвэрлэдэг байна. Тус хуульд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэж заажээ. Үнэлэгдэхгүй эд хөрөнгө гэж байхгүй, зайлшгүй үнэлэгдэх ёстой. Гэтэл 300 мянган төгрөгөөс доош дүнтэй гар утас хулгайлсан тохиолдолд Зөрчлийн хуулиар торгоно. Үүнд хэрэг нээхгүй. Харин тухайн дүнгээс дээш үнэтэй гар утас хулгайлбал хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулна. Гэмт буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх хуулийн процесс үргэлжилнэ гэсэн үг. Ялгавартай ард түмнээ алагчилсан, хулгайчдыг өөгшүүлсэн хууль. Энэ мэтчилэн алдсан хүн арван тамтай гэгчээр ярвигтай асуудал бол гар утасны хулгайн хэрэг. Ер нь цагдаагийн байгууллагад хандсан ч дээрх тохиолдлоор шийдэгдэхгүй өнгөрөх нь элбэг гэдгийг хаа нэгтээ таарсан иргэд учирласан юм.

Тэгвэл гар утасны хэрэг яагаад шийдэгддэггүй, сунжирдаг, мөн хууль эрх зүйн зохицуулалтын талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтсийн дарга Э.Нямаа хэлэхдээ,

“Гар утасны хулгайн хэрэг олон сар жилээр шийдэгдэхгүй удааширдаг тал  бий. Энэ нь тухайн хэргийн оролцогчдыг олж тогтоох ажиллагаатай  холбоотой. Мөн тухайн утас хулгайлсан этгээд нэг хэргээр шалгагдаж  байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол олон. Ингэснээр тухайн этгээдийн хэрэг  нэмэгдэж болсноор шийдэгдэх процесс удааширдаг талтай.  Мөн гар утасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санд бүртгэлтэй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл удаа дараа энэ хэргийг үйлддэг. Яагаад гэвэл хуулийн хариуцлага нь сул учир удаа дараа үйлдэх шалтгаан болж байгаа юм. Зах зээлд эрэлт байгаа учраас хулгайн гар утсыг авдаг хүмүүс хулгайлсаар л байна”.

Алтанбулагийн хилээр гар утас гаргах гэж байсан 5 ченжийг шалгаж байна.

Нэгэн жишээг дурдъя…

2024 оны 9 сард Алтанбулаг хилийн боомтоор 4 удаагийн Iphone, Самсунг загварын 40 гаруй гар утсыг гаргахыг завдсан үйлдлийг илрүүлсэн. Мөн 2023 онд Алтанбулагийн хилийн боомтоор олон удаагийн үйлдлээр 25 ширхэг гар утсыг гаргасан этгээдийг илрүүлж нэг хүртэлх жилээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Хуулийн хариуцлага нь ердөө л энэ.

Энэ мэтчилэн Алтанбулагийн хилээр гар утас гаргах гэж байсан хэрэгт 6 ченжийг холбогдуулан шалгаж байснаас нэг ченжид хуулийн хариуцлага тооцсон байна. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт зүйчилж байгаа юм. Ингээд бидний хулгайд алдагдсан гар утас монголдоо байдаггүй. Буриадын зах зээлд эргэлтэд ордог гэнэ.

Аравдугаар сарын 14-ний өдөр зөвхөн төв замаар зорчдог чиглэлийн автобусанд тогтмол сууж 20 гаруй гар утас хулгайлдаг 27 настай “М” гэх  этгээдийг илрүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж  байна. Тухайн этгээд өмнө нь гар утас хулгайлсан олон удаагийн үйлдэлтэй аж. Бид ийм байдлаар хулгайд алдагдсан утсыг буцаад лангуун дээр  худалдаалагддаг гэж боддог. Энэ өрөөсгөл аж. Өөр нэг нарийн сүлжээ бий болоод удаж.

Гар утасны ченж нар Орос, Буриад руу бидний алдагдсан гар утсыг гаргаж худалдаалдаг. Цаашлаад Буриадууд Монголд ирж ченж нараас хулгайн замаар орж ирсэн гар утсыг авдаг. Улс дамнасан хулгайн сүлжээ болсон нь энэ. Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс өдөрт  гар утсаа алдсан гэх 5-8 өргөдөл хүлээн авдаг. Иймд бид хуулиа чангатгахгүй бол гар утасны хулгай гаарсан байдал хэвээр үлдэх нь. Халаасны хулгайтай тэмцэх хэлтсийн хар жагсаалтад бүртгэлтэй 500 гаруй халаасны хулгайч бий гэх.  Тэдний 70 орчим хувь нь 18-30 насны залуучууд байна. Жижигхэн зах зээлтэй Улаанбаатарын хувьд  гар утасны ченж нарын  тэн хагас нь хулгайч нартай сүлжээ үүсгэн ажиллаж байгааг албаны хүмүүс хэлээд байгаа юм.

Лизингээр, тэр байтугай анхны цалингаараа авсан гар утсаа алдах шиг муухай мэдрэмж байдаггүй биз. Бүр утсаа алдсанаас болж уйлж байсан хэмээн хохирогчдын нэг ярихтай таарч билээ. Учир нь алдсан ч тэр утасны зээлээ төлж дуусгана. Маш их санхүүгийн хохирол амсдаг байгаа юм. Уйлахаас ч аргагүй. Хулгайд алдагдсан гар утасны 30 хувь нь буцаан олддог байна.

Мөн халаасны хулгайн гэмт хэргийн  97 хувийг гар утас эзэлдэг гэх судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Гар хулгайлж байгаа хүмүүсийн 30 хувь нь эмэгтэй, үлдсэн 70 хувь 15-60 насны эрэгтэй байдаг аж.  Тэдний ихэнх эрхэлсэн тодорхой ажилгүй. Гар утасны хулгайгаар амьдардаг гэх. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утас хулгайлсан этгээдүүдтэй ганцаарчилж уулзахад, Өдөрт 1-4 утас хулгайлдаг. Ихэвчлэн ченж нарт 200-300 мянган төгрөгөөр зардаг гэж хариулсан аж.

Иймд бид эхлээд хил дамнан утас худалдаалдаг ченж нараа дараа нь хулгайчидтайгаа  цэгцлэх шаардлагатайг олон кэйсүүд сануулж буй. Ченж нарыг цэцэглүүлж буй хуулиа бид эргэх харах цаг болж. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Алтанбулагийн хилээр гар утас гаргадаг үйлдлийн таслан зогсоохын тулд Гаалийн ерөнхий газартай хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Ингэхдээ 2 болон түүнээс дээш утастай хүнийг шалгаж эх сурвалж тогтоох  ажлыг хийж, ямар нэгэн  зөрчил  илрээгүй бол хилээр нэвтрүүлэх гэнэ.

0/1000