Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакциныг хандивласанд дахин талархал илэрхийллээ. Хүндэт С.Жайшанкар энэ ажилд хамгийн их оролцоотой байсныг дурьдсан байна. Мөн Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцаж тохиролцов.
2025 онд манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой болно. Энэ үеэр гадаад хэргийн сайд С.Жайшанкартай Улаанбаатарт дахин уулзахаар ярилцлаа.