horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Адриана Лима, Тайра Банкс, Лизагийн үзүүлбэртэй  “Victoria’s Secret” 6 жилийн дараа эргэн ирлээ

post-img

Хүсэн хүлээсэн “Victoria’s Secret” загварын шоу 2018 оноос хойш анх удаагаа эргэн ирлээ. Ингээд тус загварын шоуны сахиусан тэнгэрүүдийг сонгон онцолж байна.

Сахиусан тэнгэр Адриана Лима эргэн ирлээ

Алдарт загвар өмсөгч Адриана Лима зургаан жилийн дараа далавчаа зүүлээ. Өдгөө 43 настай Бразилийн супер модель, ахмад сахиусан тэнгэр өчигдөр болсон Victoria’s Secret-ийн загварын шоунд эргэн ирж гоо үзэсгэлэнгээ гайхуулав. Тэрээр гялалзсан хөхний даруулга, дотуур хувцас, тэгшхэн ханцуйтай өмд болон ягаан далавчтай тайзнаа алхаж олныг гайхшрууллаа. Адриана Лима анх 1999 онд Victoria’s Secret-ийн шоунд оролцож, хамгийн сүүлд 2018 онд тайзнаа алхсан билээ. Тэрээр өөрийн инстаграмдаа нэгэн бичлэгийг оруулсан нь таксины жолоочид “ Та намайг “Victoria’s Secret” шоунд хүргэж өгч чадах уу” хэмээн хэлж эргэн ирж буйгаа зарласан.

Алдарт загвар өмсөгч Тайра Банкс 20 жилийн дараа эргэн ирлээ

1997 оноос хойш загварын салбарын нэг хэсэг байсан алдарт Тайра Банкс гайхалтайгаар эргэн ирлээ. Есөн шоунд оролцож байсан 50 настай загвар өмсөгч хамгийн сүүлд 2005 онд “Victoria’s Secret” шоунд алхаж, зодог тайлснаасаа хойш бараг 20 жилийн дараа загварын тайзнаа алхлаа. Түүнийг “Америкийн дараагийн загвар өмсөгч” шоуны хөтлөгч гэдгээр олон нийт андахгүй.

Банкс биеийн галбираа тодотгосон корсет бүхий хар хувцас мөнгөн геометрийн чимэглэлтэй өмд, гадуур нь шал шүргэсэн метал хэвлэмэл загвартай нөмрөг өмссөн байв.

Түүний хувьд есдүгээр сард “Victoria’s Secret” шоунд оролцохоор болсны дараа “Би загварын тайзнаа буцаж ирнэ гэж бодож байгаагүй. Гэхдээ би маш их догдолж, бэлэн байна хэмээн” хэлсэн билээ.

К-Поп сахиусан тэнгэр Лиза үзүүлбэрээрээ гэрэлтэв

Blackpink хамтлагийн Лиза өөрийн бие даасан “Rockstar” дуугаараа “Victoria Secret” загварын шоуг нээлээ. Тэрээр 10 бүжигчний араас агаарт өлгөөтэй мотоцикль унаж тайзан дээр гарч иржээ. Хар савхин хувцастай Лиза загварын алхаагаар алхсан нь олон нийтийн нүдийг булааж, загвар өмсөгчдийн нэг хэмээн андуурахад хүргэсэн гэжээ. Түүний үзүүлбэрийн дараа Белла Хадид усан ягаан дотуур хувцастай тайзнаа алхаж “Victoria’s Secret” шоу албан ёсоор эхэлсэн.

158
0/1000