horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Ханни: Бид нар ч гэсэн хүн шүү дээ

post-img

“New Jeans”охидын хамтлагийн гишүүн Ханни ажлын байрны дарамт болон уран бүтээлчдийн эрхийн асуудлаар Үндэсний Ассамблейн хуралд гэрчээр дуудагдан мэдүүлэг өгөхдөө ингэж хэлсэн байна. Тэр бээр олон тэрбум долларын хөрөнгө эргэлддэг К-поп хөгжмийн салбарт ажлын байрын дарамт, шахалт, дээрэлхэлт байдаг тухай шүгэл үлээж Үндэсний Ассамблейн анхааралд аваачиж чадлаа.

К-поп Ертөнцийн хамгийн алдартай охидын хамтлаг болох “NewJeans” хамтлагийн гишүүн Ханни мягмар гарагийн 14 цагийн орчимд Сөүлийн баруун хэсэгт байрлах Үндэсний Ассамблейн байранд хөдөлмөрийн орчин нөхцөл, ажлын байрны дарамтын талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн байна. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “NewJeans” хамтлагийн гишүүдийн youtube хуудсаар хийсэн шууд дамжуулалтын үеэр тэд HYBE энтэртайментийн охин компаний менежерт дээрэлхүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Тодруулж хэлбэл хамтлагийн гишүүн Ханни бэлтгэлийн байран дээр  ILLIT хамтлагийн  гишүүнтэй мэндчилсний дараа тус хамтлагийн  менежер гишүүддээ “түүнийг үл тоомсорлох” заавар өгсөн гэж мэдэгджээ. Энэ мэт хэргүүд даамжирч, Үндэсний Ассамблейн Байгаль орчин, хөдөлмөрийн хорооноос Ханни болон HYBE компанийн Хүний нөөцийн ахлах ажилтан Ким Жу Ён нарыг дуудах шийдвэр гаргасан байна.

Ханни сэтгүүлчдийн асуултад “Миний шүтэн бишрэгчид бүгдийг мэддэг учраас би юу ч хэлэх шаардлагагүй” гэж товчхон хариуллаа. Мөн энэ үеэр Өмнөд Солонгосын хамгийн том энтэртаймэнтийн нэг HYBE-ын ажилтан хэт их ачааллын улмаас нас барсан тухай мэдээлэл цацагдсан байна. Ташрамд дурдахад “New Jeans” хамтлагийн Supershy, OMG зэрэг олон дуу тэднийг Кпоп ертөнцийн хамгийн нөлөө бүхий охидын хамтлагийн нэг болгож чадсанаас гадна дэлхийн хамгийн их борлуулалттай цомгийн наймдугаарт эрэмбэлэгджээ.

49
0/1000