horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Автобус нь ирдэггүй, такси зогсдоггүй. Одоо яах уу?

post-img

Иргэн Э.Лхагвадорж бие нь муудаж эмнэлэг явахаар такси барих гэтэл олдоогүй. Учир нь такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно гэх хуулийн заалт энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэд торгуулахаас айж гараа өргөж буй хүмүүсийг авахгүй байгаа юм. Такси үйлчилгээ эрхэлж байгаа талаарх мэдээллийг үйлчлүүлэгч цааш нь дамжуулж гомдол гаргана.

Ингээд иргэн Э.Лхагвадорж “UB-cab” дуудсан ч ирэхгүй байсан тул замын цагдааг гуйж автомашин зогсоолгож яаралтай эмнэлэг орох шаардлагатайгаа хэлж хүргүүлсэн гэх. Ийн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргүүлсэн ч тэндээс дахин нэгдүгээр эмнэлэг рүү яаралтай явах шаардлагатай болсон. Дахиад яаж олох вэ гэх асуудал. Ийм зүйлтэй нүүр тулсан иргэн Э.Лхагвадорж сошиалд хуулийг шүүмжилж бухимдлаа илэрхийлэв.

Хууль хэрэгжиж эхэлснээр ягштал мөрдөгдөх болов уу гэх өнгө аяс харагдаж буй. Учир нь өчигдөр автозам дагуу гараа өргөсөн хүмүүс тав алхаад л ярайх аж. Нэг ч такси зогссонгүй. Хувийн такси үйлчилгээг зогсоож байгаагийн нэг сөрөг тал нь энэ. Аливаа ажлыг эхлүүлэхдээ өвлийн хүйтний улиралтай зэрэгцүүлдэг нь олны бухимдлыг төрүүлдэг талтай. Яагаад дулааны улиралд болоогүй гэж.

Өглөө оройдоо нийслэлчүүд зам дээр такси барихаар зогсдог байсан бол одоо цаг тутамд шил даран “Такси зогсох болов уу?” гэх горьдлого тээн гараа өргөсөөр. Түгжрэлээс улбаатайгаар автобус нь ч ирдэггүй. Такси нь ч зогсдоггүй. Одоо яах уу гэсэн хүмүүс.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үзүүлж, хүртээмжтэй байна уу гэх асуудал гарч буй. Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд торгох хууль хэрэгжиж эхэлсэн гэхээс өөр нөхцөл байдал нь тодорхойгүй байна. Энэ талаар Нийтийн тээврийн газар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нэгсдэн байдлаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан билээ. Мөн түгжрэлийг буураалха үндсэн зорилттой.  Энэ мэтчилэн эерэг талтай.

Тэгвэл такси үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг дүүргийн Засаг дарга нар олгоно. Үүнийг авахын тулд 3-10 сая төгрөг шаардлагатай. Авто тээврийн тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх юм

Хувиараа такси үйлчилгээ эрхлэх ашиг сонирхолтой хүмүүс нэгдэж аж ахуй нэгж байгуулснаар тусгай зөвшөөрөл авах боломжтой аж. Манай улсад зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явж байгаа 40 мянга гаруй иргэн бий гэх судалгаа гарсан байдаг. Энэ хэрээр нийгэмд такси үйлчилгээ авах эрэлт иргэдийн дунд байгаа юм.

Нийслэлчүүд  хувийн такси үйлчилгээг цэгцэлсний үр дүнг харах л үлдлээ…

Энэ сарын 15-наас эхлэн такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй автомашин хөдөлгөөнд саад учруулсан буюу нэгдүгээр эгнээгээр зорчвол автобусны теле камераар бичиж торгууль ногдуулна.

Автобусны камер, гэрэл дохионы хяналтыг нэмснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж. Энэ нь нийт 2.9 тэрбум төгрөг гэсэн үг гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлээд буй. Хэрэв такси үйлчилгээ рэхлэх тусгай зөвшөөрлийг авсан тохиолдол нэгдүгээр эгнээгээр саалгүй зорчино. Торгууль ногдуулахгүй юм. Авто замын нэгдүгээр эгнээнд нийт 44 камер бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан аж. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөний зөрчлийг долоо хоног бүрээр гаргаж байгаа бөгөөд нэг долоо хоногт дунджаар 45-50 мянган зөрчил бүртгэгджээ. Иймд такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгосноор энэ байдлыг буурна хэмээн тооцоолсон. Тэгвэл түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж  буй такси үйлчилгээг цэгцлэх ажил үр дүнгээ өгч чадах болов уу гэх хүлээлт үүслээ. Хувийн таксичдыг зохион байгуулалтад оруулбал түгжрэл 40 хувь буурах талаар мэдээлж байсан. Тэгвэл хэрхэн биеллээ олох бол…

44
0/1000