horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Хосуудын 60 гаруй хувь нь зан төлөв таарамжгүй байдлаас үүдэн гэрлэлтээ цуцлуулдаг байна

post-img

2017 онд 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулснаас, 58,5 хувь нь арав болон түүнээс дээш жил амьдарсан хосууд. 2024оны эхний 5 сард 1876 хос гэрлэлтээ цуцлуулжээ. 1743 гэр бүл салцгаасан байна.

Салалтад нийгэм, эдийн засгийн, хот хөдөөгийн, боловсролын гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч энд сэтгэл зүйн талын дараах дөрвөн нийтлэг шалтгаанууд багтаж байна гэж гэр бүл судлаач, хуульчид үзэж буй.

Үүнд:

1. Зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол: Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй. Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй өгдөггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй, асуудалд төрөлх зөн совингоороо, хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг.

Гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргаж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь ийм шалтгаантай. Эдгээр хосуудын бага, өсвөр насны үеийн гэр бүлийн харилцааны түүхийг судалж үзэхэд аль нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь бага, өсвөр насны үе, ялангуяа 03-18 насанд эцэг эхийнх нь хараа хяналт маш муу, асуудал үүсгэсэн тохиолдолд эцэг эх нь залруулах арга хэмжээ авдаггүй байсантай холбоотой зан төлөвийн өөрчлөлтүүд үүссэн байдаг.

Ийм өөрчлөлтөд орсон хосуудын амьдралаас байнгын маргаан, үл ойлголцол, архидалт салдаггүй.

2. Ахуйн архидалт ба архинд донтолт: Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 20 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэр гаргадаг. Энэ эмгэгээс болж гэр бүл нь салахад хүрсэн хүмүүст донтох эмгэгийн эцсийн үе шатанд байх сэтгэл зүй, танин мэдэхүйн онцлог илэрдэг. Ийм гэр бүлд өсөж буй хүүхдүүдийн харцнаас эхлээд үйл хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, хүмүүсийг харах үзэл бодол, зан төлөв өөрчлөлтөд орж нийгэмших үйл явц бэрхшээлтэй болдог. Архинд донтох эмгэгтэй хүмүүст хамгийн эхэнд донтох эмгэгийн эмэн эмчилгээ, дараа нь сэтгэл зүйн урт хугацааны зөвлөгөө, сэтгэц засал шаардлагатай байдаг.

3. Хууралт: Хууралтын 3 орчим хувь нь бэлгийн дур хүсэл хэт ихсэх дон (нимфомани/сатириазис) – той холбоотой байдаг бол 97 орчим хувь нь гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөлийн болон хайрлуулах, өөрийн чухал гэдгийг мэдрэх, хамгаалуулах, харилцан бие биедээ туслах, ойлголцох сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс үүссэн байдаг.

4. Хөндлөнгийн хүмүүсийн оролцоо: Хосуудын эцэг эх, найз нөхөд, хамаатан садангууд гэр бүлийн дотоод асуудалд олон жил оролцож ирснээс үүдэлтэй салалт 10 гаруй хувийг эзэлдэг. Төрүүлсэн эцэг эхтэйгээ сөрөг ээнэгшилтэй, сэтгэл зүйн хувьд тусгаар болж чадаагүй, бие даах чадвар муутай залуусын амьдралд хөндлөнгийн хүмүүс их оролцдог. Гэр бүлийг салгах хэмжээнд хүртэл оролцсон хүмүүс эвлэрүүлэх арга хэмжээ авч уулзалтад дуудахад “өөрсдөө учраа олцгоо” гэх байдлаар ханддаг.

69
0/1000