horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Ариун цэврээ сахицгаая !

post-img

Бидний эмээ өвөө ээж аавыг хүүхэд байхад гарын ариун цэвэр үздэг, хумсаа авсан байна уу , үсээ засуулж , дотуур хувцас нь хиртэй байгаа эсэхийг шалгадаг байсан гэлцдэг. Энэ бол соёлын довтолгооны он жилүүд.

Тэр үед БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яам (түүний харъяа Улсын Ариун цэврийн Ерөнхий газар) байв. Эндээс Нийтийн хоолны, дунд сургуулийн, хүнсний дэлгүүрийн, хүүхдийн цэцэрлэг яслийн гээд  ариун цэврийн дүрмүүд салбарлан гарч, нийгмийн  амьдралын өдөр тутмын хэм хэмжээ болж эхэлсэн байна.

Ингээд харъяа комиссынхон буюу байцаагч нар өдөр шөнийн аль үед айл өрхөд чөлөөтэй нэвтэрч, айл өрх, албан байгууллага, хувь хүний аль ч хэсгийн ариун цэврийг үзэх, дунд сургуулийн анги бүлгийн ариун цэврийн комиссынхон сурагчдын хумс, дотуур хувцасны хир, усанд орсон байдал, бөөсийг тогтмол шалгах бол бас айл гэрээр явж, хөнжлийн даавуу, хөлийн сайр, дотоож болон хөхний даруулга хэрэглэж хэвшсэн эсэхийг үздэг байжээ. Тэгвэл одоо цагт соёлын довтолгоог эхлүүлэх үү… Автобусанд, эмнэлэгт ч тэр таагүй  үнэр үнэртүүлж, нус цэрээ хаях үзэгдэл олширсон талаар хүмүүс ярьж байна.

Тухайлбал, Нийтийн тээврийн автобусанд 50 гаруй насны эрэгтэй өврөөсөө сахлын машин гаргаж сахлаа хусаж түүнийгээ автобусны суудалд арчина. Энийг харсан хүмүүс ихэнх нь эгдүүцэж. Соёлгүй “орк” хэмээнэ. Яг энэ мэтчилэн олон нийтийн газарт биеэ зөв боловсон авч явах соёлд суралцах цаашлаад хувийн ариун цэврээ сахих шаардлага үүсэж буй. Тэр дундаа манай монголчууд өглөө оройдоо автобусандаа шил шилээ харан чихэлдэнэ. Энэ үеэр л эвгүй үнэр хамар цоргино. Эндээс л бид хувийн ариун цэврээ яаж сахидаг нь ил тод. Хувь хүний ариун цэврийн асуудалд онцгой анхаарах асуудал гэдэгт эмч нар хатуу байр суурьтай байдаг.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөр эмэгтэйчүүдийн тасгаар үйлчлүүлж буй бүсгүйчүүдийн хувцас солих өрөнд хаа сайгүй, углааш, оймс хөглөрч байх аж. Мөн физик эмчилгээнд орж буй хүмүүсийн ариун цэврийн асуудал хурцаар хөндөгддөг гэдгийг уламжлалтын эмч Э.Сарантуяа хэллээ.

Мөн чих хамар хоолой, шүд, эхо, эмэгтэйчүүдийн эмч нар ч энэ зовлонтой нүүр тулдаг. Танаас юу үнэртээд байна гээд ил тод асуучих гэхээр болдоггүй ч хэлчихмээр санагддаг гэх. Амны ариун цэвэр сахидаггүйгээс эмч нар үзлэг хийхээс цэрвэдэг.

Ямар сайндаа амны хаалтаа  давхарлан зүүдэг байна. Эмнэлэгт үзүүлэхийн өмнөх хоногт усанд орж, хумсаа авч гараа сайн угаах шаардлага үйлчлүүлэгчдийн дунд бий. Бариа засал хийх гэхээр биеийнх хир элэх төдийд л бөөгнөрч, гутлаа тайлмагц эвгүй үнэр үнэртэнэ” гэлээ. Томчуудын хувьд ийм бол багачууд нь бөөстөж байгааг цэцэрлэгийн багш нар онцолдог. Тухайлбал, хүүхдээ усанд оруулдаггүй ээж аавууд олон гэнэ. Ингээд цэцэрлэг 7 хоногийн нэг өдөр нь ариун цэвэр шалгах явцад 30 хүүхэдтэй нэг ангиас 20 нь хөл гар нь сайртсан, хумсныхан завсраар хир шигдсэн, үс нь ширэлдсэн бөөстсөн байх аж. Ийн ангийн ариун цэврийг сахиулаагүй гээд туслах багш нь цалингаасаа хасуулсан байна.

Гэр хороололд ус зөөх нь асуудал харин усанд орох бол асуудал биш. Залхуурлаас болж бид хиртэй, эвгүй үнэр үнэртүүлж явах нь зохисгүй муухай. Тиймээс ядаж эмнэлэгт үзүүлэхийн өмнөх өдөр нь усанд орж хэвшдэг  байя…

1960 онд нэг хүн жилд 52 удаа усанд орох зааврыг гаргаж байжээ

1959 онд гарсан “Хот, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн заавар” ёсоор сурагч бүр гурван ээлжийн дотуур хувцас өмсөх, ор дэрний хэрэгсэл, нусны алчууртай байх, түүнчлэн долоо хоног бүр усанд орж, хумсаа авах , бие зассаны дараа ба хоол идэхийн өмнө гараа угааж хэвшүүлэхийг зорьжээ . 1960 онд гарсан нэгэн тушаалд:

“…нэг хүн жилд 52 удаа усанд орох” бөгөөд нэг удаа орохдоо 45 минутаас багагүй хугацаагаар биеэ угаах заавар 12 гарсан байна. Улмаар 1963 онд Сайд нарын Зөвлөлтийн 436 дугаар тогтоол гарч, хүн бүр тогтмол усанд ордог заншилтай болох 13 үүрэг өгчээ.

Соёлын довтолгооны мөрөөр, долоо хоногийн бямба ням гариг нь ерөнхийдээ иргэдийн халуун усанд орох өдөр болж хэвшсэн ба байнгын халуун устай орон сууцанд амьдардаг атал хагас бүтэн сайнд л усанд орж хэвшсэн нэгэн үеийнхэн ингэж бий болжээ.

Уг арга хэмжээний хүрээнд айл бүрийг саван, сойз, оо, гар нүүрийн болон амны алчуур хэрэглэх гэх мэт одоогийн бидний энгийн үйлдлүүдийг сургах, ахуйн соёл, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн тогтооход чиглэгдэж байлаа. Соёлын довтолгооны жилүүдэд албадлага хэрэглэж, компаничилсан ажил явуулга хийсэн боловч ялангуяа, ахуйд соёл нэвтрүүлэхэд онцгой эргэлт хийсэн. Тухайлбал, тэр үеийн ард иргэд шашин, мухар сүсэгт ихээхэн автсан байснаас усанд орвол буян арилна гэх жишээтэй.

Энэ үед айлуудыг комиссоос шалгадаг байсан ба хэрвээ тухайн айлаас хиртэй хувцас гэх мэт зүйл гарсан бол олон нийтэд дэлгэн харуулж тухайн үеийн сонин сэтгүүл бичсэнээр хүмүүсийг нэг талаар айлгаж, ичээх замаар ухааруулж байжээ. Иймд бид энэ цаг үеийнх шигээ дахин соёлын довтолгоог эхлүүлж ариун цэвэр, соёлтой байдал нэн чухал гэдгийг сануулах хэрэгтэй юу. Үгүй бол бид автобусанд ч эмнэлэгт  ч гээд ер хаана ч бие биеийнхээ эвгүй үнэрээс халгасаар байх нь…

0/1000