horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Мансууруулах бодистой холбоотой гэмт  хэрэгт дийлэнхдээ 18-30 насныхан холбогдож байна.

post-img

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийн дийлэнх буюу 68.1 хувь нь 18-30 нас , 25 хувь нь 31-44, 4 хувь нь 45-аас дээш, 2.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ. Хүйсийн хувьд 83.4 хувь нь эрэгтэй, 66.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Энэхүү бодисын хэрэглээ 2023 оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар өсжээ.

Прокурорын байгууллагаас ,2024 оны III улиралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 370 хэрэгт хяналт тавьж, 157 хүнд холбогдох, 133 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.  Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.8 хувь нь Нийслэлд, 10.5 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв аймагт бүртгэгджээ

0/1000