horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хороонд Монголоос О.Номинчимэг ажиллана

post-img

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 орчим гишүүн орны 630 гаруй парламентчид оролцлоо.

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгууль болж, нийт 8 гишүүн орны 9 парламентчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо.

Тус хороо нь 10 гишүүнтэй бөгөөд 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусгавар болж, шинээр сонгогдсон 3 гишүүн /Монгол, Серби, Уганда/ 2024-2029 онд ажиллах юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болж байна.

23
0/1000