horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал ахин хойшиллоо

post-img

Нийслэлийн автозамын  түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр том оврын автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж ,нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр  болсон.

Тодруулбал, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Худалдан Авах Ажиллагааны  газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр их багтаамжийн 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж ,бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжээд буй.

Тус хэрэгт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагууд болон БНСУ-ын иргэн, нийт 24 хүнийг яллагдагчаар татсан.

Эдгээр хүмүүсийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу 10-р сарын 21-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Ногоон автобусны гэх хэргээс болж улсад 76 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Үүнээс 75 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж хохиролыг барагдуулсан байна. Үлдэгдэл 1.1 тэрбум төгрөгийн хохиролд 10 автобусыг барьцаалан, уг автобусыг зарж борлуулсан тохиолдолд  мөнгийг гаргуулж авахаар шийдвэрлээд байна” гэж шүүх хуралдааны завсарлагааны үеэр Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал  хэллээ.

0/1000