Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userГ. Урантөгс

Розе,Бруно Марс нарын APT дуу  YG энтартайментын хувьцааг өсгөлөө

Розе,Бруно Марс нарын APT дуу  YG энтартайментын хувьцааг өсгөлөө

BLACKPINK хамтлагийн дуучин Розе, Бруно Марс нарын шинэ дуу “APT” хоёр дахь өдрөө YG энтэртайментын хувьцааг өсгөж байна. 10-р сарын 22-ны өглөөний 9:32 цагийн байдлаар YG PLUS хувьцаа нэгж үнэ нь 4,390 воноор арилжаалагдаж байгаа бөгөөд энэ нь өмнөх өдрөөс 940 воноор (26.15%) өссөн үзүүлэлт юм. Дэлхийн болон Солонгосын хөгжмийн ертөнцийн дээд амжилтыг эзэмшиж буй  APT дуу нь 12-р сарын 6-нд гарахаар төлөвлөж буй Розегийн бие даасан бүрэн хэмжээний цомгийн нээлтийн өмнөх дуу бөгөөд Солонгосын алдартай архины тоглоомноос санаа авч бүтээжээ. Энэхүү дуу 10-р сарын 18-нд цацагдаснаас  хойш Spotify болон АНУ-ын чартуудын аль алинд нь 1-р байранд оржээ.

0/1000