Өвлийн хувцаслалт тав тухтай дулаан байх нь чухал боловч энэ нь та хэв маягаа золиослох хэрэгтэй гэсэн үг биш юм. Энэ өвөл ямар хувцас өмсөхөө шийдэхэд тань туслахын тулд бид өвлийн улирлын гайхалтай загварын чиг хандлагын жагсаалтыг гаргалаа. Тэсгим хүйтэнд ч тухтай бас шинэлэг байх загварын жагсаалтыг хамтдаа харцгаая
“After ski” цанаар гулгасны дараа буюу цаначдын уламжлалт хувцаслалтаас санаа авсан хувцасны загвар юм. Энэхүү загварын чиг хандлагыг туршиж үзэхийн тулд та хамгийн ойрын цанын баазад захиалга өгөх шаардлагагүй. Зүгээр л зузаан нэхээстэй ноосон цамц, цасны гутал, хантааз байхад л хангалттай.
Урт гадуур хувцас. Урт пальто бол өвлийн улирлын хамгийн зөв сонголт юм. Хиймэл үстэй, хамба хилэн, ноолууран, нэхмэл гээд олон төрлийн сонголтыг та хийж болно
Бараан өнгийн жинс бол дэлхийн аль ч өнцөг буланд байсан өвлийн хамгийн загварлаг хувцасны нэг юм. Та бараан өнгийн жинсэн хувцсыг ноосон болон даавуун цамцтай хослуулан өмсөх боломжтой
Интоор болон час улаан өнгийг өвөл тохиромжгүй гэдэг хуучинсаг бодлоос салах цаг нь болсон. Харин ч бусад өнгөтэй хослуулан өмсөхийг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна