Леброн Жэймс болон түүний хүү Бронни Жэймс нар Лос Анжелес Лэйкерс багийн улирлын нээлтийн үеэр NBA-д хамтдаа тоглосон анхны аав хүү боллоо.
NBA ийн дөрвөн удаагийн аварга, 20 удаагийн бүх оддын шагналыг хүртсэн 39 настай Леброн хэдэн жилийн өмнө том хүү Броннитойгоо мөр зэрэгцэн тоглох мөрөөдлийнхөө талаар анх ярьж байжээ. Тэгвэл түүний мөрөөдөл биелэх мөч ойртож байна. Өнгөрсөн зургаадугаар сард Бронни Жеймсийг Лос Анжелес Лейкерс драфтын 55-р сонголтоор авсан билээ.
Ийн тэд эцэст нь нэг багт тоглосон анхны аав, хүү хоёр болж сагсанбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээх нь. Спортын ертөнцөд аав, хүү хоёр хамтдаа тоглож байсан түүх ховор байдаг. Тухайлбал, Гриффигийнхэн 34 жилийн өмнө 1990 оны есдүгээр сарын 14-нд нэг тоглолтонд оролцож, бейсболын анхны аав хүү хоёр болж байжээ.