horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил учраас парламент хүний эрх, эрх чөлөөг хангахад бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна

post-img

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.23) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон учраас энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн талаар дурдав. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо.

10
0/1000