horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

“McDonald’s”-ын бургер идсэн гэх 10 хүн гэдэсний савханцраар халдварлаж нэг хүн нас баржээ

post-img

АНУ-д түргэн хоолны “McDonald’s” сүлжээ зоогийн газраар үйлчлүүлсэн 10 хүн E.coli буюу гэдэсний савханцраар халдварлаж нэг хүн нас барсан тухай тус улсын  Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 11-ний хооронд 10 мужид халдварын 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хордлогод орсон хүмүүсийн сүлжээ зоогийн газрын “Quarter Pounder” нэртэй бургер идсэн гэж мэдүүлжээ.  

Халдварын өвчлөл голчлон Колорадо, Небраска мужид бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдийн нэгд бөөрний дутагдалд хүргэдэг эмгэг илэрсэн бол Колорадо мужид хордлогод орсон нэг өндөр настан нас баржээ.

АНУ-д өдөр бүр 110,000 иргэн Quarter Pounders бургерыг худалдан авдаг бөгөөд сүлжээ зоогийн газар түр хугацаагаар энэхүү бүтээгдэхүүнээ худалдахгүй байх шийдвэр гаргасан байна.

“McDonald’s”-ын Хойд Америкийн ханган нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан захирал Сезар Пина “Мэргэжлийн хяналтын эхний дүгнэлт ханган нийлүүлэгчээс авсан сонгинотой холбоотой байж болзошгүй байна” гэж мэдэгдсэн байна.

0/1000