horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Туркийн агаарын тээврийн компанид халдлага гарч, таван хүн амиа алджээ

post-img

Туркийн нийслэл Анкара хотын ойролцоох сансар судлалын компанийн (TUSAS) төв байранд халдлага болж, таван хүн амиа алдаж, 22 хүн шархадсан тухай тус мэдээг тус улсын Засгийн газар баталлаа. Энэхүү компанийн кампуст ойролцоогоор 15000 орчим хүн ажилладаг юм байна. TUSAS бол Туркийн батлан хамгаалах, нисэхийн хамгийн чухал компаниудын нэг юм. БНТУ-ын дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр алан хядагч энэхүү халдлагыг үйлдсэн бөгөөд Курдын босогчдын бүлэглэл оролцсон байх өндөр магадлалтай байна гэв.

Туркийн Батлан ​​хамгаалах яам лхагва гарагийн орой Иракийн хойд хэсэг болон Сирийн хойд нутаг дахь курдын босогчдын объектуудад агаараас цохилт өгсөн байна.

Туркийн эрх баригчид халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хааж, халдлага болсон бүс нутагт  YouTube, Instagram, Facebook, X зэрэг нийгмийн сүлжээг ашиглах боломжгүй болгожээ. Туркийн Радио, телевизийн дээд зөвлөлийн ерөнхийлөгч Эбубекир Шахин энэ үйл явдалтай холбоотой бүх зургийг олон нийтийн сүлжээнээс устгах ёстойг анхааруулж, “терроризмын зорилгод нийцсэн” зургийг бусадтай хуваалцахгүй байхыг иргэдэд  уриалсан байна.

0/1000