horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Арктикийн дулаарч буй бүс нутагт цагаан баавгай өвчлөх эрсдэл өндөр байна

post-img

30-аад жилийн өмнө цагаан баавгай шимэгч хорхой, вирус, бактерийн халдвар авах эрсдэл бага байсан гэж судлаачид үздэг байна. Тэгвэл  Арктик дулаарч байгаа энэ үед цагаан баавгай өвдөх, халдвар авах эрсдэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Цагаан баавгайн өвчин мөсний алдагдалтай хэрхэн холбоотой болохыг тогтоохын тулд  Аляска болон Оросын хоорондох Чукчи тэнгисийн баавгайн цусны дээжийг шинжилжээ. Ингэхдээ  1987-1994, 2008-2017 он хооронд дээж цуглуулж, судалжээ.

Судлаачид сүүлийн цусны дээжүүдийн ихэнх нь баавгай таван вирус, бактери, шимэгч хорхойтнуудын аль нэгээр нь халдвар авсан гэсэн химийн дохиог агуулсан болохыг тогтоожээ.

Эх сурвалж: BBC NEWS

0/1000