horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Л.Энх-Амгалан: Улс төрийн уршигтай шийдвэрүүд нийгмийн даатгалын санд 4.7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсгээд байна

post-img

Улсын их хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр нийгмийн даатгалын сангийн алдагдлын талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л. Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэр бээр нийгмийн даатгалын, тэтгэврийн сангийн зардлууд жил ирэх тусам нэмэгдэж байна.Өнгөрсөн жилүүдийн хэд хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсээд байна. Үүнийг би өнгөрсөн хугацаанд улстөрчдийн болон улс төрийн сонгууль дөхсөн шийдвэрээс үүдсэн УЛС ТӨРИЙН ӨРТӨГ гэж хэлнэ. Тиймээс бидэнд тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдлээ

0/1000