horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

McDonald’s-ын бургерээс илэрсэн үхлийн аюултай E.coli нь сонгинотой холбоотой гэв

post-img
<p>АНУ-ын түргэн хоолны “McDonald’s” сүлжээ зоогийн газраар үйлчлүүлсэн 10 хүн E.coli буюу гэдэсний савханцраар халдварлаж нэг хүн нас барсан тухай тус улсаас мэдээлсэн. Тэгвэл үхлийн аюултай E.coli нь шинэ сонгины эх үүсвэртэй холбоотой гэж тус сүлжээний албаны хүмүүс мэдэгдэв. “McDonald’s”-ын Хойд Америкийн ханган нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан захирал Сезар Пина “Мэргэжлийн хяналтын эхний дүгнэлт ханган нийлүүлэгчээс авсан сонгинотой холбоотой байж болзошгүй байна” гэж мэдэгджээ.</p> <p>Үүнээс шалтгаалж хальсалж, жижиглэн хэрчсэн шар сонгиноо эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Эргэн татсан сонгино Колорадо дахь Тейлор фермийн байгууламжаас ирсэн гэж АНУ-ын Хүнс компанийн төлөөлөгч хэлсэн байна. Гэхдээ бөөний худалдаачин нь McDonald&#8217;s-ын ханган нийлүүлэгч биш гэжээ.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Энэ хооронд Taco Bell, Pizza Hut, KFC, Burger King зэрэг бусад түргэн хоолны газрууд зарим цэснээсээ &#8220;сонгино&#8221; татсан байна.</p> </blockquote> <p>Есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 11-ний хооронд 10 мужид халдварын 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хордлогод орсон хүмүүс сүлжээ зоогийн газрын “Quarter Pounder” нэртэй бургер идсэн гэж мэдүүлсэн билээ. </p>
0/1000