“Эргээд харсан чинь халуун тогоо татчихсан”, “Эргээд харах хооронд хүүхэд аваад залгичхаж”, “Цагны батарей амандаа хийгээд тоглож байсан юмаа, өвөө, эмээ нь хардаг ….” гэх тайлбарыг хэлсэн эцэг, эх асран хамгаалагчид эмчид хэлдэг. Ингээд аюул болсны дараа “Хүүхдээ л сайн харъя. Аюултай гэдгийг хэлж сануулъя” гэж боддог байна. Тэгвэл бидэнд аюулаас урьдчилан сэргийлж хүүхдэд эрсдэлтэй гэх зүйлийг тооцож гэрийн орчноо аюулгүй болгож, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах дадалд хэзээ суралцах вэ. Томчуудын хэнэггүй “Яав л гэж” гэх бодол хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул тарьдаг. Та “10 настай хүүхэд 8 ширхэг соронз залгисан” гэх рентген зургийг харж байна. Энэ мэтчилэн гадны хатуу биет буюу хуруу зай, самбарын хадаас, зүү, хатуу самар, балын таг зэргийг залгиж мэс засалд орох тохиолдол нэмэгджээ. Тухайн хүүхэд дүүгийнхээ эвлүүлдэг соронзон тоглоомыг амандаа хийсний улмаас хагарч ам руу соронзнууд гулгаж нь орсон. Ингээд Төв аймгаас ЭХЭМҮТ-д биеийн байдал маш хүнд ирж сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. Нэн яаралтай хагалгаанд оруулснаар аврагдсан гэх.
Иймд сэрэмжлүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгаас гадны хатуу биет залгиснаар хүүхдийн улаан хоолой, ходоодонд ямар хор уршигтай байдаг талаар сурвалжиллаа.
Тасгаар ороход мэс засалд орохын тулд хэвтэхээр ирсэн хүүхдүүд эмч нарыгаа хүлээн суух аж. Ингээд эмч нар нэрийг нь дуудан үзэж хагалгаанд орох товыг нь хэлээд сэтгэл зүйгээ тайван байлгаж, утас үзэхгүйгээр унтаж амрахыг сануулна. Эмч нар хэвтэн эмчлүүлэх хүүхдийг үзэх хугацаанд амбулатори дээр яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхэд ирлээ. “Хатуу хүүхэлдэйн толгойг залгисан 4 настай хүүхэд байна” гэдгийг сонссон эмч яаран тусламж үзүүлэхээр явна. Энэ бол ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч нарын ажлын нэгээхэн хэсэг.
Тэд гадны хатуу биет залгисан хүүхдүүдийг хагалгаанд оруулахаас гадна 0-18 насны томоохон төлөвлөгөөт хагалгаа, мөн төлөвлөгөөт бус хагалгааг хийнэ. “4 настай охин ахынхаа балыг барьж гүйж байгаад ар талын тагийг нь залгисан. Улмаар ээж нь сандарч нуруу хэсэгт нь алгадсан ч охины царай цонхийж, нүд нь бүлтийхэд айж цочирдсон. Ингээд эмнэлгийн тусламж үзүүлэхээр аав ээж нь авч явах үед охин таталт өгч хүндэрсэн. Чойроос Улаанбаатар хүртэл хүртэлх хүүхдийг тээвэрлэж ЭХЭМҮТ-д ирж хагалгаанд орсон байна. Хамгийн сүүлийн жишээ энэ.
В.Ганхуяг: 50 ширхэг соронз залгисан хүүхэд хагалгаанд орж байсан тохиолдол бий
Тэгвэл гадны биет залгих эрсдэлийн талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч В.Ганхуяг хэлэхдээ ”Хүүхдийн залгисан гадны хатуу биет нь амьсгалын болон хоол боловсруулах замаар ордог.
Сүүлийн үед хүүхдийн тоглоом чанаргүй, аюултай болж. Тухайлбал эвлүүлдэг соронзон тоглоом нь хазах төдийд хагарснаар хүүхэд соронзыг нь залгидаг. Иймд хүүхддээ тоглоом авч өгөхдөө хүртэл эрсдлийг тооцох хэрэгтэй” гэлээ.
Бас мөнгө залгина. Том өргөн цагаригтай мөнгө бол улаан хоолой дээр очиж таглардаг. 3-5 насны хүүхдүүдийн дунд лего тоглоом, соронз залгих тохиолдол элбэг. Сүүлийн үед хүүхдийн тоглоом чанаргүй, аюултай болж. Тухайлбал эвлүүлдэг соронзон тоглоом нь хазах төдийд хагарснаар хүүхэд соронзыг нь залгидаг. Иймд хүүхдэдээ тоглоом авч өгөхдөө хүртэл эрсдэлийг тооцох хэрэгтэй” гэлээ.
50 ширхэг соронз залгисан хүүхэд хүртэл ирж байсан талаар эмч нар хэлж байна.
Он гарсаар 34 хүүхэд гадны хатуу биет залгиснаас болж мэс засалд оржээ 2023 онд гадны хатуу биет залгисан 39 хүүхэд мэс засалд оржээ.
Иймд хүүхдийг жижиг тоглоомоор тоглуулах, хооллохдоо хяналт тавих
Мөн хүүхдэд гадны хатуу биет аюултайг тогтмол сануулж байх
Залгих, жижиг эд зүйлсийг хүүхэд хүрэхгүй газарт хадгалж байх
Гэртээ мөлхөө үзлэг хийхийг зөвлөж байгаа юм.
Гадны биет бүр аюултай. Тэр дундаа соронз, хадаас, хуруу зай зэргийг залгихад ходоод гэдсийг түлж, цоолох цаашлаад удаан явснаар амь насанд эрсдэл учирдаг аж. Тухайлбал дараах зурагт товчин зай, мөн соронз зэргийг залгисан хүүхдийн рентген зургийг харуулж байна.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 2024 онд гадны хатуу биет залгисан хүүхдүүдийг дурангийн хагалгаанд оруулж авсан зүйлсийг зургаар харуулж буй. Эдгээр зүйлсийг хүүхдэд мэс хүргэлгүйгээр авдаг гэхэд эмч нараараа бахархмаар.