Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д. Сарантуяа
ЕБС-ийн 240 сурагч төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ
- 2024/10/25
- •
- 43 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
<p>Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ. Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулжээ. </p>
<p> Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 80 сурагч Улаанбаатар хотын зарим байгууллагатай танилцах аялалд оролцоод байна. </p>
</blockquote>
<p> Сурагчид нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцжээ. “Ирээдүйн хотын иргэд” төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шат 2025 оны 3, 4-дүгээр сард болох юм.</p>
- Шинэ
- Хандалттай